Дотоод гоо сайхан

 Эрүүл бүсгүй хүн маш бага будсан төдий ч гэрэлтэх мэт харагддаг, тиймээс ч дотоод гоо сайхан, гадаад үзэмж хоёр ихэр эгч дүүс мэт юм. Өөрийн дүрийг толинд голонгуй харж, дэлгүүрийн энгэсэг, будаг шунхаар “хордуулж” байхаар дотоод орчноо өөрчлөхийг оролдоод үзье. Байгаль эхэд гаднаас ч (бигнүүр, маск гэх мэт) дотроос ч адилхан маш сайн үр дүн үзүүлдэг гайхалтай бүтээгдэхүүнүүд бий. Өвс, ногоо, жимс, самар, ургамал – эрүүл хүнс бөгөөд эрүүл хооллолтын салшгүй хэсэг мөн. Эдгээрийг хүнсэндээ хэрэглэхэд маш олон асуудлыг шийдэх тустай. Хамгийн чухал нь, эдгээр байгалийн гоо сайханчдын чиглэл, үйлчлэлийг мэдэх нь чухал.

Бидний доор санал болгох эрүүл хооллолтын зарим нэгэн бүтээгдэхүүний мэдээлэл нь таньд сонирхолтой байж, хэрэглэхэд энгийн байх болно гэж бодож байна.
Зуун наст – арьсны өнгийг сайжруулж, нүдний харцыг гялалзуулна.
Үхэшгүй мөнхийн хэмээн эрт үеэс нэрлэгдэж ирсэн Алоэ буюу Зуун настын шүүсийг нүдэндээ дусаахад харцыг хурц, тунгалаг болгоно. Энэ жорыг орчин үеийн гоо сайхны үйлвэрлэлд ч хэрэглэсээр байгаа бөгөөд гоо сайхны олон бэлдмэлүүдийн найрлагад ордог.
Эрүүл, тунгалаг, дотроосоо гэрэлтэх мэт сайхан царайтай болмоор байвал зуун настын навчны хальсыг нь хуулаад Т-бүс, шанаандаа маск юм уу бигнүүр тавиарай. Ийм чийгшүүлэгч, сэргээгч маск-бигнүүр нь хүзүү, цээжний арьсанд ч тустай. Бактери устгаж, батга гарахаас сэргийлэн цусны эргэлтийг эрчимжүүлнэ. Энэхүү хосгүй ургамалын шүүсийг өдөрт 1-2 хоолны халбагыг уухад хоол боловсруулах систем эрүүлжин таны бие организм аминдэм, бичил элементүүдийн хомсдолд хэзээ ч орохгүй байх сайн талтай.
Ананас – чанга булчинлаг өгзөг
Орчин үеийн эмэгтэй хүн 50 нас хүртлээ залуу байж, биеийн галбираа хадгалах боломжтой хэмээн мэрэжилтнүүд үздэг. Гол нууц бол зөв хооллолт юм, учир нь арьсны хүчдэл холбоос эдүүдэд агуулагдах коллагенээс шууд шалтгаална. Хэрэв бие организмд хүнснээс авдаг уураг болон бусад тэжээллэг бодис дутагдахад түүнийг өөрийн нөөц болох коллагеныг ашиглаж эхлэх ба үүний эцэст “өвчтэй” ядарсан коллаген зөвхөн үрчлээ үүсгэж, арьс унжуулах, целлюлитыг л бий болгох чадвартай болно гэсэн үг билээ. Коллагены дутагдлыг гадаад нөлөөны хэрэгсэл болох тос, кремээр нөхөх нь үр дүн багатай. Харии арьсыг “дотор” талаас нь тэжээж, холбоос эдийн эсүүдийг праколлагеныг их хэмжээгээр боловсруулах чадвартай болгох нь чухал. Үүний тулд өдөрт 4 удаа шинэхэн жимс, ялангуяа ананас идээрэй. Ананас коллагеныг боловсруулах чадвартай байдаг. Түүнчлэн бромелайн хэмээх хоол хүнсээр орж ирсэн тосыг шатаах чадвартай хоол боловсруулах фермент бөгөөд өөрийн жингээсээ 900 дахин их хэмжээний өөх шатаадаг. Мөн түүнд агуулагдах их хэмжээний эслэг ба ус нь цатгалан мэдрэмж төрүүлж бие организмаас хорт шингэнүүдийг гадагшлуулсанаар турах процессыг идэвхжүүлдэг байна. Ананасны пектин дархлаа эрчимжүүлэх, мөн бэлгийн ажиллагааг идэвхижүүлэх эмчилгээний үйлчилгээтэй. Бүсгүйчүүд минь, ананас идэж бүхий л талаараа гоо сайхан байцгаая.
Гүзээлзгэнэ – байгалийн уян хатан байдал, эрхэмсэг, тэгш нуруу
“Би хайртыгаа алхаагаар нь таньдаг” хэмээн бидний сайн мэдэх дуунд дуулдаг. Үнэхээр, эмэгтэй хүнийг юу хатан хаан болгодог вэ? Мэдээж, эрхэмсэг тэгш нуруу. Нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга бол “жимсний хатан хаан” хэмээгдэх – гүзээлзгэнэ идэх явдал юм.
3000 гаруй жилийн өмнөөс артрит, тулай өвчний үед гүзээлзгэнийн “курс эмчилгээ” хийдэг байжээ. Өнөөдөр ч, эмч нар тулгуур эрхтэнүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүнтэй болохыг баталсаар байна. Найрлагад нь багтах, алимны, нимбэгийн, сүүн, этилметилсалицилын органик хүчлүүд бохирдлыг гадагшлуулдаг тул хэрлэг өвчнийг маш сайн эмчилдэг.
Түүнчлэн хоол боловсруулах системийн цэвэрлэгээ, даралт бууруулах зэрэгт анагаах ухаан өргөн хэрэглэж байна. Энэхүү шүүслэг жимсэнд эрдэс, төмөр, магний, марганец, калий, зэс ихээр агуулагдах ба С, В5 аминдэмийн дутагдалд юугаар ч орлуулашгүй. Бусад жимстэй харьцуулахад чавга, усан үзэмнээс 2 дахин, киви грейпфрутаас 3 дахин, алим, улаан лоолиос 6 дахин, лийр, амтат гуанаас 15 дахин ашигтай гэж үздэг.
Халгай ба хаг
Халгайг аминдэм, ашигтай бичил элементүүдийн зоорь гэж тооцож болно. Бие организмыг хорт бодисоос цэвэрлэж цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, нойр булчирхайн ажиллагааг дэмжих нөлөөтэй. А,К, В бүлгийн болон Е аминдэмээр асар баялаг, харин С аминдэмийн агуулга нь үхрийн нүднээс их юм. Халгай нь хорт бодисыг гадагшлуулж, үрэвсэл дарах, нян устгах үйлчилгээтэй тул арьсны гадаад үзэмжинд сайнаар нөлөөлх ба арьсыг цэвэршүүлж, батга, үрэвсэлийг арилгана.
Халгайн шүүс: залуу халгайн навчсийг махны машинаар машиндах буюу жимсний шүүс шахагчаар шахаад марлиар шүүнэ. Өдөрт 3 удаа цайны халбагаар 1, аажим тунг нь нэмэгдүүлж 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Амт нь таалагдахгүй бол бага зэрэг нимбэгийн хүчил нэмж болно. Халгайн шүүсийг удаан хугацаагаар хадгалахын тулд зөгийн бал нэмээд ариутгасан шил, лонхонд савлаад 10 минут буцалгасны дараа хөргөгчинд хадгална.
Овъёсны каш
Үс нь хүний гоо үзэмжийн төгс төгөлдөрийг бүтээхэд чухал үүрэгтэй хэдий ч эхлээд бие организмын ерөнхий байдлыг илэрхийлж байдаг. Экологийн таагүй байдал, сэтгэл санааны стресст үс маш мэдрэмтгий бөгөөд үсний гадаад байдал муудаж эхлэх нь таны бие, сэтгэлийн тэнцвэрийн алдагдлын илэрхийлэл юм. Үсээ нөхөн төлжүүлж, байгалийн хүчийг нь сэргээхийн тулд аминдэмээр баялаг хүнс хэрэглэн, толгойн арьсыг тэжээллэг бодисууд, С, А, РР аминдэмүүдээр хангагч цусны судсыг бэхжүүлэх шаардлагатай. Үсийг бэхжүүлэгч хамгийн чухал зйүл бол овёс бөгөөд “гоо сайхны каш” ч гэж заримдаа нэрлэдэг. Овъёосны буурцганд аминдэмүүдээс гадна фолийн ба никотины хүчил, кальций, төмөр агуулагддаг ба өөриөө эрдэс, хүнд металлын давснуудыг шингээх чадвартай тул бие организмаас хар тугалгыг гадагшлуулах чухал үүрэгтэй. Овъёос нь бидний гэдсэнд хуримтлагдсан хорт бодисуудыг зөвхөн механик аргаар шимэгдүүлээд зогсохгүй олон жилийн турш нөөцлөгдөж байсан хогуудыг зөөлөн эдүүдийн гүнээс гаргаж ирдэг байна. Түүнчлэн бидний үсийг торгомсог, эрүүл гялалзсан болгох үйлчилгээтэй.
Хүрэн манжин
Хүрэн манжин бол хамгийн амтат ногоо бөгөөд хялбар шингэдэг байгалийн сахар, калий, кальций, магний, фосфор, төмөр, А, В, С аминдэмүүдийг агуулж байдаг. Хүрэн манжин хамгийн их аминдэм агуулдаг ногоонд зүй ёсоор тооцогдох ба иод, пектины агууламжаараа дээгүүр байр эзэлнэ. Түүний найрлагад хүнсний ширхэглэг болох эслэг, бетаин буюу будагч бодис, органик хүчлүүд агуулагдах боловч калорийн агууламж маш бага.
Хүрэн манжингийн шүүс цус төлжүүлдэг чанараараа алдартай төдийгүй өндөр чанарын байгалийн төмөр агуулдаг тул эритроцидыг нөхөн төлжүүлж, хүчилтөрөгчөөр бүх организмыг хангадаг тул цус багадалтын эмчилгээнд ашиглана. Хүрэн манжинд агуулагдах бодисууд, ялангуяа бетаин нь цусны хялгасан судаснуудыг бэхжүүлэн, даралт бууруулах, цусан дахь холестериныг бууруулах, цусны эргэлтийгнэмэгдүүлдэг. Хэрэв та энэхүү ашигтай, амттай ногоог зүй ёсоор үнэлж чадвал эрүүл, сайхан арьстай байж чадна.


Нэрс – залуу нас, хурц харааны шидэт эм

Эмэгтэй хүн бүхэн арьс хөгшрөлттэй хэзээ нэгэн цагт тулгарах байгалийн жамд захирагддаг. Олонх нь “anti aging” комплекс, үрчлээ тэнийлгэх ботокс, тариа зэрэгт нэлээд их мөнгө зарцуулна. Гэтэл антиоксидант бодисууд бие организмын хөгшрөлт, арьс үрчлээтэх процессыг нэлээд удаашруулдаг болох нь батлагдсан бөгөөд хүний бие махбодид хуримтлагдсан чөлөөт радикалуудын хорт нөлөөнөөс хамгаалдаг. Өндөр үнэтэй нүүр, биеийн тосны найрлагад ч байдаг тул халаасаа хоосолж мөнгөө үрэхийн өмнө энэхүү зөвлөгөөг уншаарай.
Байгаль дээр их хэмжээний антиоксидант агуулдаг ургамал, жимс ногоо их бий. Тэдгээрийг хэрэглэн үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсны хүчдэлийг дэмжих боломжтой юм.
Нэгдүгээрт, нэрс. Нэрсийг хэрэглэхэд нас дагаж үүсэн исэлдэлтийн стресст хүргэдэг NF-kappa хэмээх уураг хуримтлагдах процессыг удаашруулна. Мөн марганцийн агууламжаараа бусад жимснээс илүү ба аргаагч бодисууд, органик хүчлүүд, сахар, С, В1, В2, РР, каротин агуулагдана. Нэрсэнд гликозид миртиллин ба неомиртиллин агуулагддаг тул нүдэнд гарч болох хямралаас сэргийлэх боломжтой. Хэрэв та нүдний хараа муудаж буйгаа мэдэрвэл нэрс жимс түүж хөргөгчиндөө хадгалаад өдөрт 3-4 удаа хагас стаканыг идэх, хатаасан жимс болон навчийг хандлаад ээлжлэн цай маягаар уухад 2 сарын дараа л үр дүн нь гарч эхэлнэ. Харин жимс ногоо элбэг байх зуны улиралд хүссэнээрээ идэж болно.


Мандарины тос- арьс суналгүй турах боломж

Мандарин маш хүчтэй гоо сайхны үйлчилгээтэй болохыг та мэдэх үү. Нэгдүгээрт, биеийн жин өөрчлөгдөхөд арьс сунахаас сэргийлдэг тул тураах ямар ч хоолны дэглэм баримталсан мандарин юм уу, мандарины тос заавал хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Мандарин идээд таргалахаас айх шаардлагагүй, учир нь өдөрт 1-2 хон дусал мандарины тосыг жимсний шүүсэнд дусааж уухад л илүүдэл жин, биеийн хэлбэр алдагдахаас сэргийлэх боломжтой. Гэхдээ мандарины тосыг арьсан дээр шууд түрхэж болохгүй, заавал дотуур хэрэглэнэ.
Мандарин нь ядарсан, өнгө зүсээ алдсан арьсыг сэргээх, нарны гэрэл, дулаан уур амьсгалаас холдсон өвлийн улирлыг өнтэй давахад туслах болно. Түүнчлэн целлюлитыг арилгаж үл нөхөгдөх провитаминуудын эх үүсвэр, бие органзмын хамгаалалтын хүчийг бэхжүүлж эсэргүүцэл сайжруулна.
Мандарин идэхэд гадаад үзэмж нэмэгддэг бас нэг шалтгаан бол хоол боловсруулалтыг нэмэгдүүлэн, бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорт бодис, илүүдэл шаарыг гадагшлуулж, цөс хөөх хөнгөн үйлчилгээ үзүүлдэг явдал юм.


Чинжүү буюу төгс хөл

Үе үеийн яруу найрагчдын магтан дуулсан эмэгтэй хүний хөлийн гоо сайхан урлагын түүхэд өөрийн ул мөрийг үлдээсэн билээ. Бүсгүйчүүд ч эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөх гоо сайхан хөлнийхөө нөлөөг мэддэг юм. Гэхдээ судасны бүдүүрэл гэх мэт хөлний бусад өвчлөлүүд эмэгтэйчүүдийн довтолгооны төлөвлөгөөг нураах магадлал тун өндөр.
Өнөөдөр хөлний судасны бүдүүрлээр эмэгтэйчүүд төдийгүй, залуухан охид ч шаналах болж. Судасны бүдүүрлийн гол шалтгаан нь судасны хананд тэжээллэг бодис дутагдах, хөлийн венийн судсанд даралт нэмэгдэх бөгөөд энэ өвчлөлтэй тэмцэхийн тулд судасны ханыг бэржүүлэх зорилгоор С аминдэм, биофлавиныг хэрэглэх хэрэгтэй. С аминдэмээр баялаг ногоо бол амтат чинжүү юм. Чинжүүнд агуулагдах бодисууд нь цусыг бүлэгнүүлэгч тробоксан үүсэхээс сэргийлж, цусыг шингэлж өгнө. Мөн каротин, тиамин буюу В1 аминдэм, рибофлавин (В2 аминдэм), фолийн хүчил зэрэг агууламжууд нь бие организмыг идэвхижүүлэх үйлчилгээтэй.
Алим болон нарийн бэлхүүс
Хэрэв та мэс ажилбаргүйгээр, орчин үеийн өндөр үнэтэй тураах аргуудыгхэрэглэлгүй, эдийн засагт хэмнэлттэй, байгалийн аргаар сайхан бие галбиртай болохыг хүсвэл та Алимыг сонгоорой.
Алимны полифенол булчингийн хэмжээг томруулж эрхтэнүүдийн эргэн тойронд өөх тос хуримтлагдахаас сэргийлнэ. Алиманд мөн хөгшрөлтийг эсэргүүцэх антиоксидант агуулагддаг бөгөөд “залуужуулагч алим”-ны тухай үлгэр хүртэл байдаг шүү дээ. Алим нь мөн өөх тосны шимэгдэлтийг бууруулан бие организмыг хоргүйжүүлнэ, хөнгөн маягийн шээс хөөх үйлчилгээтэй ба алиманд агуулагдах бага хэмжээний калоритай эслэг цатгалан мэдрэмж төрүүлнэ. Хэдэн кг жингээсээ салж хүссэн жингээ барья гэвэл “алимны” өдрүүдийг бий болгон өдөрт 1,5-2 кг алимыг 10 хуваан өдрийн турш хэрэглэж дадаарай.

Бүсгүйчүүдэд зориулсан бүх төрлийн мэдээ мэдээллийг энэхүү вэб хуудаснаас аваарай.