ӨНДӨГ өдөр бүр идвэл 1 сарын дараа хүний биед юу болох бол?

Уураг, шим тэжээл сайтай өндөг нь хүн бүрийн хүнсний хэрэглээ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Бид өндгийг ихэвчлэн шарж юм уу, эсвэл чанаж иддэг хэдий ч, ингэснээр бидний бие организмд ямар нөлөө үзүүлдэг болохыг тэр бүр сайн мэддэггүй нь нууц биш юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ өндөгний гайхалтай ач тус болон нэг сарын турш өндөг идсэнээр бие организм, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

1.Дархлааг сайжруулна

Ялангуяа өвлийн цагт бол өндгийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь өдөрт 1-2 ширхэг өндөг идэж хэрэглэснээр хүний биеийн эрдэс бодис, шим тэжээлүүд нөхөгдөж, хорт бодисууд устдаг. Ингэснээр дархлаа ч мөн сайжирч, амьсгалын замын элдэв халдварт өвчин тусахаас бүрэн сэргийлдэг байна.

2.Стресс бухимдлыг үгүй хийнэ

Өндгөнд агуулагдах амин дэмүүд нь стрессийн даавар болох “кортизол”-ыг үгүй хийж, таныг тайвшрахад туслана. Бухимдаж, стресстээд эхэлвэл өндөг идээд үзээрэй. Нэг мэдэхэд бүх уур тань гарчихсан, та инээгээд сууж байх болно. 

3.Шүдийг бат бөх болгоно

“D” витаминаар баялаг өндгийг идэж, шүд болон ясаа бэхжүүлээрэй. Кальцийг өөртөө агуулсан “D” витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустай. Энэ нь судасны хатуурал, “артрит” болон төрөл бүрийн хорт хавдраас таныг хамгаалах болно. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг бууруулж, тогтворжуулна.

4.Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Бидний идэж хэрэглэдэг өндгөнд “холин” гэх гайхалтай бодис байдаг. Энэ нь тархины үйл ажиллагааг идэвхижүүлж, сэргээх үйлчилгээтэй бөгөөд мартах өвчин, тархины хавдар зэргээс сэргийлэх тустай юм. Ялангуяа толгойгоо ажиллуулж тоо бодох, мөн ажил хийхдээ өндөг идсэнээр илүү тархи сэргэж, сайн ажиллаж чаддаг байна. 

5.Арьсыг толигор болгоно

Арьсыг толигор, үзэсгэлэнтэй болгох, үсийг ургуулахад онцгой нөлөөтэй витаминууд өндгөнд агуулагддаг. Өндөг нь “В2” болон “В12” витаминаар баялаг бөгөөд энэ нь таныг гоо сайхан харагдахад чухал ач холбогдолтой байх юм. Арьсыг дотроосоо гэрэлтсэн сайхан болгож, үсийг намирсан торгомсог болгох шидтэй өндгийг өдөр тутамдаа идэж байгаарай. Нүүрний үрчлээ болон арьсны хорт хавдар үүсгэх, хэт ягаан туяаны гэмтлээс арьсыг хамгаалахад тусладаг аж.

6.Жин хасна

Өглөөний цайндаа өндөг идэх нь хоолны дуршлыг бууруулж, турахад тусладаг. Илүүдэл жингээсээ салахыг хүсч буй хүмүүс өндөг идэж турахын зэрэгцээ амин дэмээр өөрийгөө тэтгэх боломжтой.

7.Харааг сайжруулна

Өндөг нь “лютеин” болон “зеаксантин” гэх 2 антиоксидант агуулдаг. Эдгээр нь харааг сайжруулах шидтэй бөгөөд нүд өвчлөх аюулаас таныг сэргийлэхэл туслана. 

8.Чихрийн шижин өвчнийг эмчилнэ

Чихрийн шижин өвчтэй хүмүүс өндөг идэж байгаарай. Өндөгний амин дэм, витаминууд нь тус өвчнийг анагаахад томоохон тус хүргэх төдийгүй таныг эрүүлжүүлж, амьдралд тань аз жаргал, өнгө нэмэх болно. Эмч нар ч мөн адил чихрийн шижинтэй хүмүүсийг өндөг идэхийг зөвлөдөг аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *