Богино долгионы зуух буюу Печьнд хэзээ ч хийж болохгүй зүйлс-Анхаарууштай

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон богино долгионы зуухыг хэрхэн зөв ашиглах тухай хүмүүс мэдлэг хомс байдаг. Тиймээс та бүхэндээ ямар ч нөхцөлд богино долгионы зууханд хийж болохгүй 9 зүйлийг танилцуулья. Доорх дүрмийг дагаснаар та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, богино долгиноны зуухаа удаан ашиглах давуу талтай. 

1.Жимс

Алим, гадил зэрэг жимсийг богино долгионы зууханд хийвэл амт чанараа алддаг. Харин усан үзэм хийвэл дэлбэрч, “үзэм, хар чавга” шиг хатсан жимс болж, богино долгионы зуухыг бохирдуулахын зэрэгцээ эвдэлж мэднэ. 

2.Цаасан хайрцаг

Нимгэн цаасыг нугалж хийсэн ийм хайрцгийг богино долгионы зууханд хийвэл гал авалцах аюултай. Тиймээс цаасан хайрцагтай хоолыг халаахдаа саванд хийж байгаарай. Эс бөгөөс та эрүүл мэндээрээ хохирохын зэрэгцээ богино долгионы зуухаа эвдэхийг үгүйсгэхгүй. 

3.Тугалган цаас

Метал, тугалган цаас болон метал ирмэгтэй таваг богино долгионы зууханд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс метал эдлэл эсвэл метал орсон өчүүхэн хэсэгтэй ч болов зүйлийг богино долгионы зууханд хийж болохгүй шүү. 

4.Хуванцар сав

Хуванцар сав, эдлэлийн 95 хувь нь халсан үедээ өөрөөсөө химийн хортой бодис ялгаруулдаг байна. Тиймээс “microwave safe” буюу богино долгионы зууханд хийхэд аюулгүй гэсэн бичигтэй хуванцар сав сонгох хэрэгтэй. Хэрвээ ийм бичиггүй бол ямар ч гоё сайхан хуванцар савыг богино долгионы зууханд хийж болохгүй аж. 

5.Өндөг

Богино долгионы зууханд өндөг хийвэл, хэт халснаасаа болоод хальсан дээр нь их хэмжээний уур үүсдэг. Үүнээс болж өндөг хагардаг бөгөөд таны богино долгионы зуухыг эвдэхгүй ч, цэвэрлэхэд их түвэгтэй болгодог. Харин зайлшгүй хийх тохиолдолд зурагт үзүүлснээр байрлуулж, орой дээр нь бяцхан нүх гаргаарай. Ингэвэл тус нүхээр уур гарч, өндөг хагарахгүй.   

6.Халуун барьдаг аяга

Зөвхөн “microwave safe” буюу богино долгионы зууханд хийхэд аюулгүй гэсэн бичигтэй халуун барьдаг аягануудыг богино долгионы зууханд хийж болно. Эс бөгөөс тус аяга нь халуунаа барихаа больж мэднэ.

7.Хөлдүү мах

Хөлдүү махыг хурдан гэсгээхийн тулд богино долгионы зууханд хийх хүмүүс олон байдаг. Ингэснээр мах өөртөө агуулдаг уураг, шимт чанараа алдах төдийгүй ямар ч амтгүй болох хандлагатай байх аж. Тиймээс махаа гэсгээх гэсэндээ богино долгионы зууханд хийж огт болохгүй. 

8.Эртний аяга, таваг

Эртний аяга, тавгийг богино долгионы зууханд хийж болохгүй. Ялангуяа 1960-аад оноос өмнө хийгдсэн аяга, тавгийг богино долгионы зууханд хийвэл өөрөөсөө хар тугалга болон бусад хүнд металлууд, тэр ч байтугай цацраг идэвхт туяа хүртэл гаргаж болзошгүй байдаг аж. 

9.Бор цаасан уут

Цаасан уут шиг хоргүй зүйл байхгүй юм шиг харагддаг. Гэхдээ эдгээр цаасан уутууд нь эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь хангасан бүтээгдэхүүнүүд биш бөгөөд өөрөөсөө бага хэмжээгээр хортой утаа ялгаруулж байдаг. Тиймээс үүнийг богино долгионы зууханд хийж халаавал гал асах аюултай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *