Бид УСАНД орохдоо ямар АЛДАА гаргадаг вэ?- Мэдмээр зүйлс

Бид халуун ус, саван байвал л сайхан усанд ороод биеэ амраачихна гэж үздэг. Гэтэл усанд ороод гараад ирсний дараа хамаг бие загатнаж байвал хэрэг бишидлээ л гэсэн үг. Учир нь хэт халуун усанд орох нь биед асар их сөрөг нөлөөтэй юм. Энэ мэтчилэн бидний усанд орохдоо гаргадаг түгээмэл алдаануудыг та бүхэнд сонирхуулж байна. Мэдэхгүй нэгэндээ заавал дамжуулаарай. 

1.Шүршүүрт нүүрээ угаах

Ихэнх бүсгүйчүүд шүршүүрт орж байхдаа нүүр цэвэрлэгчээ түрхэж, нүүрээ угаах нь бий. Гэвч шүршүүрийн ус, гоожуурны уснаас хэд дахин халуун байдаг тул арьсыг маш ихээр хуурайшуулж, гэмтээдэг юм шүү. 

2.Хэт халуун ус

Хүн усанд орж байхдаа хэр зэрэг өндөр температуртай усанд орж байгаагаа анзаардаггүй. Тиймээс эцэс дээр нь тултал халуун болгож байгаад орсон ч тухайн үедээ өвдөлт мэдрэгдэхгүй. Харин дараа нь арьс улайх, хорсох, загатнах, хуурайших зэрэг шинж тэмдэг илэрч байвал арьсны гадаргууд хөнгөн түлэгдэлт үүсч, хэт хуурайшсан гэсэн үг.  

3.Усаа хайрлая

Хүн төрөлхтний усанд орохдоо зарцуулдаг ус 1950 оныхоос 127 хувиар ихэссэн байна. Тиймээс та биеэ савандах, угаахдаа шүршүүрээ түр хааж хэвшээрэй. 

4.Бие угаагчаа хатааж байх

Бие угаагч хөвсгөр пролон байнга л чийгтэй орчинд байдаг тул нян бактери үржих таатай орчин болдог. Асар их нян хуримтлуулсан зүйлээр та биеэ угааж, цэвэрхэн болох нь юу л бол. Тиймээс усанд орсныхоо дараа пролоныхоо усыг сайтар шавхаж хатаагаад, угаалгын өрөөнөөс өөр хуурай орчинд хадгалж байгаарай. 

5.Биеэ хэт их гуужуулах

Биеийнхээ арьсыг гуужуулах нь сайн зүйл л дээ. Гэхдээ усанд орох болгондоо биш харин 7 хоногт ердөө ганцхан удаа байхад л хангалттай. Саунд орох ч мөн адил. Сард ганцхан удаа л ороход болно.

6.Үсээ өдөр бүр угаах

“Үс тослогтож гялалзаад байна” гэх шалтагаар хүмүүс үсээ өдөр бүр угаадаг. Энэ нь маш буруу юм. Хуйхнаас ялгарч буй өөрийнх нь тослогийг үсэндээ шингээж, тослогийг тэнцвэржүүлэх нь чухал байдаг. Эс бөгөөс өдөр болгон толгойгоо угааснаас хуйх хуурайшиж, хагтах, үс салаалах зэрэг сөрөг үр дүнд хүргэдэг. 

7.Ангижруулагчаа хуйхандаа түрхэх

Ангижруулагчийг зөвхөн үснийхээ үзүүр болон дунд хэсэгт түрхэх хэрэгтэй. Үснийхээ уганд түрхсэн тохиолдолд хэвийн хэмжээнээс илүү их тос ялгарч, хурддан бохирддог юм. 

8.Дасгал хийсний дараа шууд усанд орох

Дагсал хийсний дараа буюу хөлс ихээр гарсны дараа шууд халуун усанд орох нь батга гарах, нүүрээр юм туурах эрсдэлтэй байдаг. Тиймээс хөлсөө хатсаны дараа бүлээн шүршүүрт орж байгаарай..

9.Хүйтэн шүршүүртэй найзал

Бүхэлдээ хүв хүйтэн усанд ор гээгүй юм шүү. Харин шүршүүрээс гарахын өмнө ганц хоёрхон минут хүйтэвтэр усаар биеэ шүршээрэй. Ингэх нь цусны эргэлтийг сайжруулж, сэтгэцэд сайнаар нөлөөлөн, дархлааг сэргээж, сульдаа ядаргаанд орохоос сэргийлдэг юм. 

10.Биеэ битгий чанга үр

Усанд орсны дараа биеэ алчуураар зүлгэж хатаах биш харин зөөлөн дарж ав. Үлдсэн чийгийг шингээх болгомж олгоорой. Тэгвэл арьс тань хуурайшихгүй. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *