Солонгост ажиллаж, амьдрахад таагүй 7 шалтгаан

  1. Улирал улирлаа жил жилээ даган янз бүрийн хувцаснууд тренд болдог. Харин түүнийгээ даган гудамжаар ижил хувцастай алхах 1000 1000 хүмүүсийг харж болно. Харин монголд ижил хувцас өмссөн хүмүүс бие биенээ харах эвгүй байдаг шүүдээ. Харин солонгост огтхон ч тийм биш юм.
  2. Нас бол маш чухал. Түүнийгээ дагаж маш их хүндлэл байдаг. Хаана ч ажиллаж сурсан бай насыг чинь асуух бөгөөд тэр байдлаараа харьцаа шал өөр болдог. 1 насны зөрүүтэй ч бай хүндлэх ёстой. Сонин нь өөрөөсөө ахмад насны хүнтэй архи уухдаа хүртэл өөдөөс нь харж ууж болдоггүй заавал хажуу тийшээ харж уудаг. Энэ нь нэг ёсны хүндэтгэл бөгөөд кинон дээрээс ч олонтаа харсан байх.
  3. Гаднах байдал нь чухал. Царай бие хаа нь мэдлэг боловсролтой ижил түвшинд үнэлэгддэг. Цагаан царай, туранхай бие, том нүд, V line царай бол солонгос охидын мөрөөдөл харин монголд үүнийг хиймэл гэж хэлдэг. Үүнийгээ тэд хагалгаагаар олж авдаг.
  4. Солонгост бороо орохоор түүнд норж болдоггүй гэж сонсож байсан байх. Хүчилтэй бороо орж үс халзрах аюултай. Харин монголд сайхан бороонд норж алхаж болдог. Солонгост гэнэт бороо орж нороход ямар нэг айдас байдаг. Монголд тийм зүйл байхгүй юм.

5. Чийгшил. Жилийн 4 улирлын турш нойтон байна гээд төсөөлдөө. Хувцас хатахгүй нэг тийм таагүй мэдрэмж. Өглөө өдөр орой ч чийгтэй бүгчим мэдрэмж.

6. Хүнтэй танилцахад Монголоос ирсэн гэвэл нэг тийм сонин мэдрэмж. Танай улсад өндөр барилга байдаг уу, морь сайн унах уу, юу иддэг вэ гэх мэт. Харин сүүлийн үед хулгайч мэтээр харлаг болсон.

7. Боловсролын системийн шахуу байдал. Солонгосчууд өдөрт 2-3 цаг унтаж бусад цагт нь бэлдэж байж их сургуульд тэнцэнэ гэж үздэг. Магадгүй олон сая хүний өрсөлдөөнд тэгж шаарддаг боловч энэ нь маш дарамттай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *