Дуучин Дэлгэрмөрөн ЮУНД толгой гудайлгав.

Рок попын хамгийн сенсацитай дуучин толгой Т.Дэлгэрмөрөн билээ. Өдөр бүр цахим ертөнцөд идэвхитэй байдаг тэрээр ийн нийтэллээ.

Т.Дэлгэрмөрөн: Монголын жудо бөхийн мастеруудын олимпын эрхийн төлөө болж буй улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэнд оролцон, уран бүтээлч миний бие уран бүтээлийн дээжээсээ ая дуугаа өргөлөө.

Хүүхэд насны үеийг ноцолдож өнгөрөөсөн болохоор тул жудо бөхийн дэвжээнд гарахдаа хүндэтгэн дээдлэж ёслол үйлддэг уран бүтээлч хүн цөөхөн байдаг байх биз.

Монгол улсын хүндэт баатар Ж.Гүррагчаа гуай нөхөрсөгөөр өгүүлэхдээ Соёмботой толгойгоо бага бөхийлгөж бай. Учир нь чи Соёмбоо бөхийлгөнө шүү гэж захисан ч, сүрлэг Монгол орныхоо алдар нэрийг дэлхийн бөмбөрцөг дээр тамгалсан мундаг тамирчдынхаа ялалт бүхний төлөө бөхийхөөс өөр хүндлэл надад үгүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *