Түвшөө, Дөлгөөн нарын САЙХАН МЭДЭЭ…

Контент бүтээгч хосууд болох Түвшинбаяр, Дөлгөөн нарыг дэмжигч, байнгын үзэгч, уншигч нар цөөнгүй билээ.

Тэдний хөдөлмөр ба бүтээсэн зүйлс нь маш олон бөгөөд эхнээсээ биет бүтээл болоод эхэлжээ. Эхнэр Дөлгөөн нь нийт 3 номын зохиогч болсон бөгөөд, нөхөр Түвшинбаяр нь жүжигчин, найруулагч мэргэжлээрээ урлагтаа эргэн ирсэн билээ.

Тэдний ажлын гол цөм болсон цахим ертөнцөд цоо шинэхэн сайхан мэдээг олон нийтэд түгээжээ. Тухайлбал хүүхдийн эрүүл мэнд, суралцах орчны таатай нөхцөлийг бий болгохын төлөө хүмүүнлэгийн ажилд гар бие оролцох болсон гэнэ.

Архангай аймгийн Цэцэрлэг хотын Лаборатори 1-р сургуулийн ариун цэврийн өрөөг цогцоор шийдэж өгөх аж.

Хүүхэд тухгүй бие засах газраас хал.двар авах, усны хэрэглээгээ багасгах, энэхүү цаг үед бүр илүү эрүүл мэндээ эр.сдэлд оруулах зэрэг олон шалтгаанууд энэ ажлыг эхлүүлэх шалтгаан болжээ.

Явган жорлонг нь суудаг бүр ухаалаг мэдрэгчтэй усаа татдаг, ус хэмнэгчтэй хамгийн сүүлийн үеийн технологиор тохижуулж өгч байгаа гайхалтай сайхан үйлс яг одоо өрнөж буйг хэлэхэд таатай байна.

Гар хүрэхгүйгээр ус татагдаж, гараа угаах, зэвэрдэггүй хоолой, баталгаат хугацаа, арын сервис нь 10 жил байх гээд бичээд байвал олон сайхан давуу талтай сайн зүйлийг зөвхөн сурагч хүүхдүүдэд зориулж байна.

Нэг айлд биш олон нийтийн хүүхдүүдийн суралцах орчинд нь буюу 2000 гаруй хүүхдүүдийн хэрэглээг бодолцож хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархал илэрхийлж байна.