Хариу нэхээгүй хайр дахиж олдохгүй л болов уу?

Энэ орчлон хорвоод хүн болж төрсөний утга учир нь хайрлах, хайрлуулах юм болов уу. Энэ хүн л намайг хайрлах болов уу даа гэсэн сэтгэл горилон амьдрах өрөвдөлтэй ч хэрэг юмдаг уу даа.

Эмэгтэй хүн өөрийн сэтгэл зүрх, бие махбодь, залуу нас, хүсэл мөрөөдлөө гаргуунд нь гарган бусдын төлөө цуцашгүй зүтгэдэг нь бахархмаар хэдий ч гэлээ нөгөө талаараа өрөвдмөөр улс. Тэдний тэр их сэтгэл, хайр энхрийлэлийг ойлгох, мэдрэх хүн ч цөөхөн юм даа. Бүр ойлгохыг ч хүсдэггүй өрөөл нэгэн байх юм.

Яг ийм нөхцөл байдалд орсон бүсгүйчүүд олон байгааг энэхүү нийгмийн сэтгэл зүйгээс харж илхэн болно. Нүдэнд нь хайр энхрийлэл, цуцашгүй эрч хүч, амьдралын дөл харагдаж буй хэдий ч дотоод сэтгэл зүйн гал нь аль хэдийнээ бадамласан байдаг нь нууц биш.

Хэрэв энэхүү нийтлэлийг уншиж буй бүсгүй та яг ийм байдалд орсон бол нэгэн зүйлийг тунгаан бодоод нэг үзээрэй. БИ ЮУНЫ ТӨЛӨӨ АМЬДРААД БАЙНА ВЭ? МИНИЙ АЗ ЖАРГАЛ ХААНА ОРШИН БУЙ БОЛ? хэмээн өөртэйгөө ярилцаад нэг үзээрэй. Өөрийн дотоод хүслээ сонсож чадсан, өөрийгөө олсон эмэгтэй хүн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүчирхэг, юунд ч мөхөшгүй байдаг тул өөрийн аз жаргалын төлөө зүтгээд нэг үзээрэй. Үр дүн нь танд таалагдах нь дамжиггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *