Дуучин Ану: Жаахан байхад Аав маань бид 3-г хараад огт ялгадаггүй байсан.

Гала хамтлагийн дуучин Ану гэдгээр олны танил болсон Уранхолбоо нь өдгөө алдарт эхийн одонтой 5 хөөрхөн үрсийн ээж бөгөөд хэд хэдэн төрлийн бизнес эрхэлдэг бүсгүй билээ. Эхээс 3уулаа бөгөөд дээрээ нэг эгч, доороо нэг эмэгтэй дүүтэй бөгөөд эгч дүүс хамтран олон олон брендийн нүүр царайгаар ажилладаг аж.

Тэрээр цахим ертөнцийн нөлөө бүхий хатагтай бөгөөд нэгэн сайхан дурсамжтай нийтлэлийг олон нийтэд түгээжээ. Тэрээр өгүүлэхдээ:

Жаахан байхад хайртай аав маань бид гурвыг унтаж байхыг хараад огт ялгадаггүй байсан гэдгийг ээж минь бид нарт ярьдаг юм. Гурвуулаа урт үстэй байсан болохоор аав маань хүртэл ялгадаггүй хараад инээгээд зогсож байдаг байсан гэсэн.

Яг тулаад харвал үсний ширхэг, нүдний өнгө, дуу хоолой, зан ааш, хувь хүний ертөнц гээд бүх зүйл маань тэс өөр ондоо болов дахиад сайн харвал амьдралд хандах хандлага, тууштай хөдөлмөрийн үр шимээрээ хүссэн амьдралаа бүтээх чин хүслүүд маань зарим талаараа ихэрүүд мэт ижилхэн байдаг. Тийм ээ бид нэгнээ түшихээр, хайрлахаар төрсөн эгч дүүс билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *