Л.Орхонцэцэгийн намтар ба түүний нулимс дуслуулсан үгс…

The Voice of Mongolia хэмээх телевизийн шоу контент нь монголын ард түмнийг үзэх юмтай болгож инээд баясал, аз жаргал, доголон нулимстай нэгэн оройг бий өнгөрүүлдэг гэр бүлээрээ тухлан суун үзэх дуртай нэвтрүүлэг билээ.

Дуу хөгжимөөр дамжуулан соён гэгээрэлд хөтлөдөг энэхүү нэвтрүүлгийн оролцогч нар шат ахих тусам тэдний өрсөлдөөн ширүүсэж буйг сүүлийн хэдэн дугаараас харж болно. Дан ганц үзэгч, сонсогч нарын сонорыг мялаах бус өөрсдийн өнөөг хүртэл туулж ирсэн амьдралаараа урам зориг өгч, цааш тэмүүлэх чин хүсэл эрмэлзэлтэйгээ зоригтойгоор илэрхийлж чадсан бүсгүй бол дуучин Л.Орхонцэцэг юм.

Тэрээр идэр насны бүсгүй бөгөөд өөрийн хүсэл мөрөөдлийн зүг тэмүүлж явахдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас урлагаас хөндийрөх болсон ч түүний зориг зүрх мохсонгүй. Харин ч “Илүүг хийх ёстой юм байна… Миний хүсэл мөрөөдөлд юу ч саад болохгүй” хэмээн эргэн тайзан дээрээ гялалзаж чадсан энэ бүсгүй бол өөрийн дайчин чанарыг The Voice of Mongolia-ийн тайзан дээр харуулж, үзэгч олны сэтгэлийг ихээр хөдөлгөж, мэлмэрүүлсэн юм.

Түүний намтар түүхээс зухас дурдваас “Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга”-н гоцлол дуучин байсан бөгөөд энэхүү байгууллагат ажиллаж байх хугацаанд өөрийн бие даасан тоглолтоо хийгээд амжсан сэргэлэн бүсгүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *