Монгол модель Энэрэл ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР барилга дээр гарсанаар…

Монголын шинэ залуу үеийнхэн дэлхийд гараад эхэлжээ. Учир нь дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан, сонгон шалгаруулалт, ажлын байран дээр монголчууд хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулаад буй. Тэдний авьяас чадвар, төрөлхийн мэдрэмжтэй байдлыг хөгжингүй улсын хүмүүс ч барахгүй болоод байгаа цаг үе бидэнд иржээ.

Бид энэ удаад загварын салбарын амжилттай яваа нэгэн бүсгүйг онцлох бөгөөд түүнийг Энэрэл гэдэг. Өсвар наснаасаа загварын салбарт хөл тавин орсон тэрээр онцгой содон, харц булаам төрхөөрөө олонд танигдаж, он цаг хөврөхийн хэрээр авьяас чадвар нь эрс нэмэгдэн монголд байтугай дэлхийд данстай моделийн карьер эхэлсэн билээ.

Дэлхийд хамгийн алдартай, хамгийн тансаг, хамгийн эрэлттэй, хамгийн хамгийн гэгдэх бүхий л нэр алдарыг хүртсэн томоохон брендүүдийн нүүр царай, моделиор ажиллаж эхэлсэн тэрээр Дубайд байдаг дэлхийн хамгийн өндөр барилгын нүүр талд монгол моделийн төрх гэрэлтлээ. 

Энэ нь түүний хувьд том амжилтуудын нэг бөгөөд элэг нэгт монголчуудын хувьд бахархам санагдаж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *