Жүжигчин Л.Эрдэнэ-Очир: Цор ганц хүү минь тэнгэрт хальснаас хойш…

Black box , Green энтертайнментийн жүжигчин Л.Эрдэнэ-Очир нь Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрд тоглон чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулж чадсан билээ.

Тэрээр “Би эерэг дүрд тоглож байгаагүй” хэмээн байсан удаатай.

Жүжигчин бүсгүй маань өөрийн цахим хуудсаар дамжуулан сэтгэлийн үгсээ дэлгэрэнгүйгээр хүүрнэн бичсэн юм. Тэрээр хэлэхдээ:

Долоохон настай хүүгийнхээ хойноос л үтэр түргэн явахсан гэхээс өөр бодолгүй хэсэг хугацааг өнгөрүүлж явсан минь саяхан мэт санагдана… Хорвоо хатуугаас хатуу юм байна лээ… үйлээ барагдуулахаас наана явах эрхгүй хүмүүс бид, өчүүхэн амьтад шүү дээ…

Өмнөөс минь өр нь урагдаж суугаа настай буурал ээжээ харан өрөвдөж, хүн шиг чанга гишгээд явахсан гэж хичээн, элдэв ном зохиол уншиж, өөрийгөө тайвшруулан аядаж байх тэрхэн үед Ногоон дарь эх бурханы домгийг олж уншсансан…

Түүнээс хойш,би юун төлөө уран бүтээлч хүн билээдээ хүүдээ, ээждээ зориулж бас над шиг гашуун зүйл үзсэн олон эх үрс бий. Тэдэндээ зориулж Ногоон дарь эхийг дэлгэцэнд амьлуулахсан гэсэн бодол төрж, түүгээрээ өөртөө хүч өгч явлаа өнөөг хүрлээ.

Хүн аргаа барагдах үед л бурхан тэнгэртэй ,өөрийнхөө дотортой халз тулж ярьдаг юм билээ.

Кино бүтээл хийхэд мэдээж хамгийн түрүүнд сайн зохиол хэрэгтэй болж, нэг л нартай өдөр Тодко Самсон гэж зохиолч залуутай уулзаж бодол хүслээ ярьж,нилээдгүй зүйл ч хууч хөөрөн дурсан санан суусансан.

Урьд өмнө хоёрхон удаа хальт таарч, шүлэг зохиолыг нь уншихаас өөргүй байсан энэ зохиолч залуу,яагаад ч юм урьд өмны дотно танил хүн шиг минь санагдаад ч очсон уу, угаас хувь ерөөл нь ч байсан уу.

Өөрөө ” Сүрэг” романаа бичээд зав зайгүй байсан мөртлөө миний яриаг удаан анхааралтай сонссоныхоо дараа “Би таныг хүүтэй чинь дахин уулзуулнаа” гэж хэлсэн үг нь сонин ид шид ийн үг шиг санагдаж билээ.

Ингээд л миний өчүүхэн хүсэл, орчин цагийн шилдэг зохиолч энэ залуугийн алдарт романуудын нэг хэсэг болон сүлэгдэн орж, “Сүрэг” кино бүтээгдэх эхлэл тавигдсан билээ.

Эх үрийн бүхий л нандин холбоог цаг үетэй жишин тодотгож, цэц ухаан, үгийн уран, сэтгэлийн сайхны дээдээр зохиол бүтээлдээ шигтгээ болгон урлаж өгсөн билээ. Таалан соёрхоно бизээ.