50 орчим настай Ж.Ганцэцэг: Намайг БЕНЗ авснаас хойш маш олон залуучууд мөнгө асууж залгадаг болсон.

Цахим ертөнцөд биеэ авч яваа байдлаараа болон хийдэг ажил төрлөөсөө шалтгаалан олон нийтийн хараанд өртөх болсон эмэгтэй бол Ж.Ганцэцэг билээ. Тэрээр арлын япон улсаас бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан бараа, хэрэгсэл оруулж ирдэг хөдөлмөрч нэгэн.

      Түүний цахим хуудас нь 100 мянга гаруй дагагчтай бөгөөд өөрийн хувийн бизнесийн сурталчилгааг  хийхийн далимд хувийн амьдралаа нууц хаах зүйлгүй дэлгэдэг нь олон нийтийн анхаарлыг татжээ.

      Тэрээр нэгэн лайв дээрээ ярихдаа өөрийн залуу насаа дурссан юм. 20 жилийн өмнө нэгэн айлд гэрийн үйлчлэгч хийдэг байсан ба гэрийн эзэн нь өөртө болон эхнэртээ бенз авч байсан нь түүний цагаахан атаархлыг хөдөлгөж мөрөөдлийг нь тодорхойж өгчээ. Тэрхэн үед өөрөө өөртөө амлалт өгч бенз гэгч машиныг заавал авч унана даа хэмээн зориг шулууджээ.

      Тухайн үедээ бодохдоо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэнийхээ дараа бенз авна даа хэмээн бодож байсан нь буруу юм байна лээ. Хүн ер нь боломж олдож л байвал хүссэн зүйлээ авчих хэрэгтэй мэт санагдсан хэмээн Ганцэцэг бүсгүй хүүрнэжээ.

      Тэрээр маш олон ажлыг нэг дор гүйцэтгэдэг ба одоогийн амжилтанд хүртэл ихэд хөдөлмөрлөжээ. Ганцэцэг бүсгүй нэг сайхан хүүтэй бөгөөд хүүгээ ч тусад нь гаргаж, өөрөө ч орох оронтой сайхан амьдралыг бүтээж чаджээ. Одоогоор шинэ дэлгүүрийн үүд хаалгаа нээсэн бөгөөд тунчиг завгүй амьдралыг туулж яваа гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *