Нэвтрүүлэгч Ичинхорлоогийн ХЭТ ХИЙМЭЛ, ЭВГҮЙ төрх…

Орой бүр цэнхэр дэлгэцээр үзэгч олонтой уулздаг МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо 1990-ээд оны бүсгүйчүүдийн нүүр царай болж,

Монголын сайхан бүсгүйгээр тодорч явсан нэгэн билээ.Сайхан төрх, онцгой дуу хоолойгоороо үзэгчдийг цэнхэр дэлгэцэнд уядаг тоотой хэдэн нэвтрүүлэгч нар бий.

Шадар сайд С.Амарсайханы эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо. Тэд гурван хүүхэдтэй. Ууган охин Б.Дэлгэрмаа нь Ч.Ичинхорлоогийн өмнөх гэрлэлтээс мэндэлсэн. Гэхдээ С.Амарсайхан маш сайн аав гэдэг.

Харин хосуудын баярын тохиолдуулан түшигтай ханиа магтаад авав. “Миний ханьд олон сайхан чанар бий.

Их түшигтэй.Амьдралын жаргал зовлон, баяр гуниг алинд ч бидэн 2 мөр мөрөө түшиж бас бие биенээ өнгөлж дэмжиж явдаг болохоор нүд минь аз жаргалтайгаар гэрэлтэж, сэтгэл минь амар амгалангаар халгидаг.

Зорилготой, зоригтой, зарчимтай ханиараа бахархдаг. Хайртай шүү ХАНЬДАА. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе” гэжээ.

Телевизийн салбарын томоохон төлөөлөл гэж хэлж болохуйц чадварлаг бүсгүй бол монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Ичинхорлоо билээ.

Түүний нөхөр болох С.Амарсайхан нь МУ-ын шадар сайд болсоноос хойш тэдний хувийн амьдрал олон нийтийн хараанд олонтаа өртөх болсон.

Телевизийн салбарт ажилладаг, тэр тусмаа олон нийтийн өмнө цэнхэр дэлгэцээр уулздаг нэвтрүүлэгч эмэгтэй хүн өөрийн гадаад гоо сайханд анхаарах нь зүй ёсны хэрэг.

Гэтэл нэвтрүүлэгч бүсгүй маань арай л тунг нь хэтрүүлсэн үү гэлтэй эвгүй төрхтэй болсон нь энэ ажээ.