Төөгөө, Ганзаяа нар ШИНЭ ХҮНЭЭ тэсэн ядан хүлээж байна.

Би бол гудамжны бүжигчин гэж бахархалтай нь аргагүй хэлж чаддаг залуу бол Төөгөө билээ. Бүжгийн урлагаас түр хөндийрч бизнесийн чиглэл рүү илүүтэй анхаарах болсон тэрээр Ганзаяа хэмээх улс төрийн томоохон эрхмийн эрх охинтой хувь заяагаа нийлүүлэн ханилах болсон.

Хосууд одоогийн байдлаар сvлжээний бизнес эрхэлдэг бөгөөд багагүй амжилт дагуулан, ашиг орлогын үүд томоохон нээгдсэн сурагтай гэнэ шүү.

Бүжигчин Төөгөө нь өмнөх амьдралаасаа нэг хүүтэй бөгөөд хүүдээ сайн эцэг нь байхын тулд хичээнэ гэдгээ хэлээд амжсан юм.

Ганзаяа нь өөрийн цахим хуудсаар дамжуулан өөрийн аз жаргалтай мөчөө ийнхүү хуваалцлаа.

Өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр өөрийнхөө нандигнан хадгалж байсан хамгийн том эрдэнэсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна. Амьдралын минь дурсамжтай адал явдалтай мөч бүртэй минь хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Нэг шинэ хуудсыг бүгдээрээ хамтдаа эхлүүлэх нь ээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *