Дуучин Ану 6 дах хүүхдийнхээ ХҮЙСИЙГ хэлж олныг гайхшрууллаа…

Гала хамтлагийн АНУ хэмээн жаахан охин төсөөлдөг хүмүүс олон бизээ.

2005, 2006 онд үзэгч, сонсогч олныг байлдан дагуулж цоо шинэ уран бүтээлүүдээр бэлэг барьж явсан цаг саяхан.

Тэгвэл түүний ажил амьдралын гараа урлаг уран сайхнаар амжилттай тавигдсан ч бизнесийн салбарт хүч түрэн орж ирсэн юм. Өдгөө Urankholboo брендийг хөгжүүлж байгаа тэрээр бүсгүйчүүдийн гоо сайханд үнэтэй хувь нэмэр оруулахуйц гоо сайхны бүтээгдэхүүн бүтээж байгаа билээ.

Хувийн амьдралын хувьд 5 сайхан охидын ээж бөгөөд уул шиг нөмөртэй сайхан ханийн гэргий юм. Саяхан зургаа дахь үрээ өлгийдөн авсан бөгөөд ханьдаа хүү төрүүлж өгнө гэсэн амлалтандаа хүрч хөөрхөн хөвгүүн төрүүлжээ.

Өнөөдөр ийнхүү сэтгэгдэлээ хуваалцлаа: “Өнөөдөр төрсөн өдөр маань тохиож байна. 2022 онд шинэ хүнээ өлгийдөн авч, Urankholboo брэндээ үүсгэн байгуулж, 80000н хэрэглэгч брэндийг маань сонгож, шижгэнэсэн 150н ажилтаныг багдаа нэгтгэж,

Үндэсний томоохон үйлдвэрлэгч 5н компаний нүүр царайгаар сонгогдож, 100 орчим хүмүүнлэгийн үйл хэрэгт хандив тусламж өгч , Хөөрхөн дэлхий төрийн бус байгуулагынхаа дэргэд нээн ажиллуулах хүүхдийн эмнэлэгийнхээ төслийг бичиж дуусгасан жил болж өнгөржээ.

”Ч.Уранхолбоо: “Нас нэмж ухаан тэлсэн жил болж өнгөрлөө гэж өөртөө дүгнэн сууна. Төрүүлж өсгөсөн хайрт ээждээ бурханы оронд байгаа аавдаа хайр, хүндлэл, талархал илгээе .

2023 ондоо Олон хүний амьдралыг өөрчлөх, олон бяцхан үрсийн сайн сайхны төлөө ажиллах зорилго тээн далайн урсгал ширтэн зогсоно” хэмээн сэтгэгдэлээ бичихийн зэрэгцээ доорхи далайн эргийн зургийн хамт нийтэлжээ.