Бүжин Баярмаа Кино Урлагтаа ЭРГЭН ИРЛЭЭ.Түүний сүүлийн үеийн зургуудаас…

“Ийм нэгэн явдал” уран сайхны киноноос хойш олон нийтэд танигдан “Бүжин” хэмээх гол дүрийн нэрээрээ алдаршан одоог хүртэл энэ нэрээр дуудуулж буй жүжигчин Баярмаа хэсэг хугацаанд урлагаас хөндийрөөд байсан билээ. Хувийн амьдралдаа анхааран олон сайхан үрсийн ээж болсон тэрээр амьдралынхаа насан туршийн ханиа МУГЖ Г.Ариунбаатарыг сонгосон юм.

Бусдын хэл амыг үл тоон аз жаргал, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн амьдарч буй жүжигчин бүсгүй маань өөрийн урлагийн карьераа үргэлжлүүлэхээр эрс шийдэж “Ноён Эмэгтэй” уран сайхны киноны туслах дүрийг бүтээсэн ажээ.

Жүжигчин Баярмаа нь өөрийн гадаад гоо үзэсгэлэн болоод дотоод сэтгэлийн амар амгаланг бүрэн олж чадсан гэлтэй улам л гэрэлтэж буй фото зургуудаа олон нийтэд дэлгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *