Ану: Би хоолыг ХАРАХ, ҮНЭРЛЭХ, АМСАХ ТӨДИЙ л маш бага иддэг…

Урлагийн амьдралаас амжилтын гараа нь эхлэж 16-хан наснаасаа маш шахуу хуваарийн дор ажиллаж, хичээллэдэг байсан дуучин Анугийн одоогийн ажил, амьдрал цэцэглэсээр буй. Хэн бүхний хүсэж мөрөөддөг өнөр өтгөн гэр бүлийг цогцлоож 5 сайхан охин, 1 хөөрхөн хүүгийн ээж, халамжит ханийн гэргий юм.

Дөнгөж төрсөн нялх биетэй түүний гадаад гоо үзэсгэлэн үргэлж сайхнаараа байдаг нь бахархмаар зүйл бөгөөд үүн дээр олон нийтийн санал бодол харьцангуй өөр өөр байдаг билээ. Энэ талаар дуучин бүсгүй маань мэдэгдэл хийж байсан бөгөөд отгон хүүгээ төрүүлэхээс өмнөх 9 сартай жирэмсэн зургаа олон нийтэд харуулсан удаатай.

Олон олон эмэгтэйчүүдийн мөрөөдлийн амьдралаар амьдардаг Анугийн хувьд үзэсгэлэн гоо байдгийн учир шалтгаан нь өдөр бүрийн сахилга бат, хөдөлмөр тэвчээр ажээ. Мөн бүсгүй хүний өөрт зарцуулах шаардлагатай бүхий л зүйлсийг судлан шинжилж, өөрийн бие физиологит таарах бүтээгдэхүүнээ хэрэглэдэгээ нуудаггүй билээ.

Дөнгөж төрсөн хөхүүл эмэгтэй яаж ийм сайхнаараа байдгийн учир шалтгааныг дуучин бүсгүй маань ийн хариуллаа.

Хөхүүл байгаа болохоор хоолоо тохируулахгүй бол болохгүй, дуртай зүйлсээ харах, үнэрлэх, АМСАХ төдийд маш багаар идэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *