Шүүдрээ, Темпо нар ХОС ЦАМЦ өмсөн, далайн эрэг дээр ЖАРГАЖ ЯВНА…

Жүжигчин Шүүдэрцэцэг, Дуучин Темпо нар хайр сэтгэлийн холбоотой байсныг олон нийт сайн мэднэ. Тэр ч бүү хэл Дуучин Темпо хайрт бүсгүйдээ зориулж “Шүүдэрхэн” хэмээх уран бүтээл ч гаргаж байсан удаатай.

Хэдий хос 2 маань гал халуун хайрандаа шатаж байсан ч тус тусын амьдралаа хөөсөн гэдэг. Өдгөө тэдний хувийн карьер амжилт олж жүжигчин Шүүдэрээ Америкийн Улсад мэргэжил дээшлүүлж харин Дуучин Темпо хувь хүний хөгжилд илүү анхааран төгс бие бялдрыг бүтээж олон олон брендүүдийн нүүр царайгаар ажиллаж байгаа юм.

Сүүлийн үед жүжигчин Шүүдэрцэцэг, дуучин Темпо нар дандаа хамт байх болсон бөгөөд энэ талаар жүжигчин Шүүдрээ өгүүлэхдээ шинэ уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа хэмээх хариултыг хэлсэн юм.

Гэвч жирийн нэг ажлын хамтрагч нар бус хосууд шиг байгаа нь эргээд хайрын гал ассан уу гэлтэй байгаа юм. Учир нь тэд хос цамц өмсөн, Хөвсгөл нуурын эрэгт бие биенээ халамжлан, хамтдаа аз жаргалтай байгаагаа цахим хуудаснаа нийтлэх болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *