Жүжигчин Т.Билэгжаргал СҮҮЛЧИЙН 3АМД нь үдлээ.

Эд хийж бүтээх цэл залуухан насандаа бурхан оронд заларсан жүжигчин Т.Билэгжаргалыг сүүлчийн 3амд нь үдлээ. Түүний ар гэр, хамт орон, найз нөхдөд гүн эmгэнэл илэрхийлье.

Тэрээр хэн хүний хайрыг татам харцтай, сэргэлэн цовоо өсөж торнисон аав ээжийн амин эрдэнэ, ахан дүүсийнхээ бахархалт нэгэн байлаа.

2004 онд Монгол Цлсын Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангид элсэж, хүсэл зорилго нэгтэй залуусын дунд орж, мөрөөдлийн мэргэжлээ эзэмшиж төгссөн юм.

Оюутан ахуйдаа өөрийн ур чадварыг нээх, харуулах бүхий л зүйлийг хийж кино, сурталчилгаа, клип гээд Дэлгэцийн урлагийн төрлүүдээр уран бүтээлийн гараагаа эхлэж, түүнээс хойш 30 гаруй уран бүтээлийн гол ба туслах дүрийг бүтээж, өөрийн оюун ухаан авьяас чадварыг харуулсан 2 бүрэн хэмжээний киног үзэгчдийн хүртээл болгоод байсан юм.

Цуцашгүй эрч хүч, өөрөөсөө илүү бусдаддаа байнга л туслаж явдаг унаган зан чанар нь түүний минь илэрхийлэл, жинхэнэ дүр төрх нь байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *