Нэвтрүүлэгч Б.Гантигмаагийн ӨӨРЧЛӨЛТ олон нийтийг ГАЙХШРУУЛЖ байна.

Олон нийтийн радио телевизийн сор болсон нэвтрүүлэгчдийн нэг бол яахын аргагүй Б.Гантигмаа билээ. Түүний гадаад гоо үзэсгэлэн, биеэ авч яваа байдал, мэргэжилдээ гарамгай байгаа нь хэн хүний бахархлыг төрүүлж буй.

Энэ онд шинэ гавьяат болсон үзэсгэлэнт бүсгүйн олон жилийн хөдөлмөрийг үнэлж буй нь цаг үеэ олсон шагнал байлаа.

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэвтрүүлэгч бүсгүй маань өөрийн гадаад гоо үзэсгэлэндээ үргэлжийн мөнхөд анхааран залуу төрхөө хадгалсаар буй нь түүний хөдөлмөрийг илтгэнэ.

Түүний гадаад гоо үзэсгэлэн нь өөрийн төрөлх төрхөөрөө байгаа нь яалтчгүй сайхан харагдуулж байлаа. Техник технологийн хөгжил дэвшил, шинжлэх ухааны шинэ нээлтүүд бий болсонтой холбоотойгоор охид бүсгүйчүүд хэт гоо засал хийлгэж танихгүй шахуу болж байгааг хэн бүхэн мэдэж буй биз.

Нэвтрүүлэгч Б.Гантигмаа нь урлагийн гэр бүлд өсөн торниж, өөрөө ч тэр салбартаа хүчин зүтгэж байгаа билээ. Түүний аав болох Санжаагийн Буржгар нь монгол улсын гавьяат жүжигчин юм. Мөн түүний ээж Ш.Дэлгэржаргал нь монгол улсын гавьяат жүжигчин билээ. Гэр бүлийн 3 гишүүн болох аав, ээж, охин 3 гавьяат цол хүртэнэ гэдэг ховор бөгөөд бахархалт зүйл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *