Комедиан Оля нүднээс гартал ТУРСААР Л… Түүний ГАЙХАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ

Ямар ч зүйлийг шулуухан хэлчихдэг зантай бүсгүй бол Комедиан Оля юм. Мэдлэг боловсролын хувьд өндөр мэдлэгтэй бөгөөд хойд хөршийн их сургуульд хоёр ч удаа мэргэжил дээшлүүлж ирсэн бүсгүй юм.

Бага наснаасаа л бондгор байсан талаар дурдсан тэрээр Анухай дасгалжуулагчийн дор 45 хоног фитнессээр хичээллэн амьдралын зөв хэв маягийг өөртөө дадал зуршил болгож чадсан юм.

Амьдралдаа анх удаа хүзүү маань гарч ирлээ хэмээн сэтгэл өндөр байгаа Комедиан бүсгүй одоог хүртэл спортоор хичээллэж илүүдэл жингээсээ салж байгаа гэнэ шүү.

Түүний өөрчлөлт үнэхээр гайхалтай байгаа бөгөөд энэ эрчээрээ илүү их амжилт гарган төгс, эрүүл гоо үзэсгэлэнг бүтээгээрэй хэмээн урам хайрлаж энэхүү нийтлэлээ өндөрлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *