Дуучин Б.Дуулим: Ээждээ саяхан машин авч өгсөн. Одоо байшин авч өгөх л үлдлээ. Удахгүй ээ…

Монголын дууны урлагийн ноён оргилуудын нэг бол Вандан, Дуламсүрэн нар билээ. Тэдний уран бүтээл бүхэн монголын ард түмний сэтгэлд эгшиглээстэй байх бөгөөд хуучин цагт гаргасан хит уран бүтээлүүдээ шинэчлэн найруулжээ. Энэхүү урлагийн гэр бүлийн ууган хүү болох В.Баттулга нь аав ээжийнхээ авьяас билгийг өвлөн авч дуучин хэмээх алдрыг хүртсэн. Дуучин В.Баттулга нь ам бүл 5-уулаа аз жаргал, хуур эгшиг дүүрэн амьдарч буй.

Энэхүү гэр бүлийн хамгийн гайхалтай онцлог нь гурван үеэрээ урлагийн салбарт хөдөлмөрлөх бөгөөд энэ нь олны хайр хүндэтгэлийг хүртсэн юм. Учир нь дуучин В.Баттулгын ууган охин Б.Дуулим аавтайгаа хамт уран бүтээл туурвиж, дуулах болжээ. Аав охин хоёрын уран бүтээлд олон нийт чих тавин сонсох бөгөөд уран бүтээлийн олз омог ихтэй гэнэ.

Өдгөө соёл урлагийн их сургуульд суралцаж буй дуучин Б.Дуулим нь аавын хамт уран бүтээлийн тоглолт хийж, өөрийн хөдөлмөрөөр хайрт ээждээ хүлгийн жолоо атгуулах машин авч өгчээ.

Энэ тухай өөрийн цахим хуудасдаа нийтлэхдээ ийн хүүрнэлээ.

Ээждээ саяхан машин авч өгсөн. Одоо байшин дутаж байна даа. Удахгүй ээ. Удлаа гэхэд 1 жил тэрнээс хойш хугацаа хэтрэхгүй ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *