А.Түмэн-Өлзий: Бага наснаасаа л ээжийнхээ хийсэн БУУЗЫГ ЗАРЖ, мөнгө олдог байлаа…

Монголын нийтийн дууны салбарын алтан гургалдай хэмээх алдарыг хүртсэн дуучин А.Түмэн-Өлзийн уран бүтээлийг сонсох дуртай хүн цөөнгүй. Ойрын үед уран бүтээлийн олз ихтэй, тоглолт арвинтай байгаа дуучин бүсгүй хувьд амжилтын шатаар цуцашгүй мацсаар байгаа билээ.

Дуучин А.Түмэн-Өлзийн отгон уран бүтээл болох “Ижийдээ дуулъя” дуу нь сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийн утсыг хөндөөд буй. Хүн бүхэн ижийдээ хайртай байдгийн адилаар тус уран бүтээлийг өөрийн хайрт ээждээ зориулан бүтээжээ. Мөн өөрийн бага насаа дурсан санаж, элбэрэлт ээждээ хандан ийн хэллээ.

Балчир наснаасаа ээжийнхээ хийсэн амттай буузыг зарж мөнгө олж анхныхаа Ёочин хөгжмийг худалдан авч байж ээ. Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг үнэн шүү. Өдий зэрэгтээ яваа минь ч бас бага насны ажил хөдөлмөртэй минь салшгүй холбоотой.Охиноо ч бас ажилтай сэргэлэн ухаантай хүн болгож өсгөнө дөө. Миний ээж бол Миний Баатар…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *