Ходоодны шархтай болж буйг илтгэх 10 шинж тэмдэг- Эртхэн уншиж биеэ хайрлаарай

1.Хоол идсэний дараа гэдэс өвдөх

Хоол идсэний дараа ходоод, гэдсээр хатгуулж өвдөх бөгөөд энэхүү өвдөлт ойролцоогоор 1-2 цаг орчим үргэлжилдэг байна. 

2.Өлсөх үед ходоод өвдөх

Ямар нэгэн байдлаар өлсөх үед ходоод хатгуулж өвддөг. Заавал юм идэж байж өвдөлт аажимдаа намддаг ажээ.

3.Цээж хорсох

Ходоодны шархтай болсон үед ходоод их хэмжээний шүүс ялгаруулдаг бөгөөд энэ нь цээж хорсож өвдөхөд хүргэдэг байна. 

4.Хий огиулах

Хий огиулахад олон шалтгаан байдаг ч гэлээ, хамгийн түгээмэл нь ходоодны шарх юм. Ямар ч зүйл идэж, уусан бөөлжих гэж байгаа мэт мэдрэмж төрөх нь бий.

5.Ходоод хийгээр дүүрэх

Ходоодны шарх туссан үед их хэмжээний хүчил ялгарч, хоол боловсруулах эрхтний тогтолцоог доголдуулдаг байна. Ингэснээр хоол удаан шингэж, улмаар ходоод хийгээр дүүрдэг ажээ.

6.Бөөлжих

Бөөлжих нь ходоодны шархтай болсныг илтгэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг билээ.

7.Өтгөн хатах

Өтгөн хатах нь ходоодны шархтай болмогц буюу эхэн үед илрэх шинж тэмдэг юм. Тиймээс та хугацаа алдалгүй уг шинж тэмдэг илэрсэн бол эмчид үзүүлээрэй гэж зөвлөх байна.

8.Толгой эргэх

Хэрвээ толгой тань эргээд, маш их ядарч байгаа юм шиг мэдрэмж төрвөл энэ нь ядаргаа гэхээсээ илүүтэй ходоод, гэдэс хямарч, ходоодны шархтай болсон байхыг үгүйсгэхгүй юм.

9.Гэнэт жин хасах

Гэнэт их хэмжээгээр жин хасаад эхэлбэл яаралтай эмчид хандаарай. Жин хасах болсны гол шалтгаан нь ходоодны хүчил их хэмжээгээр ялгарч, ходоодыг өвчлүүлснээр хоол идэх дуршлыг бууруулдаг байна.

10. Ходоод зангирч өвдөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *