Дуучин Нара 6 хүүхдийн ээж АНУ-д хандаж ИНГЭЖ ХЭЛЭВ…

Урлагийн салбараас ажил амьдралын гараагаа эхэлсэн хирнээ өдгөө бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгч нар болсон бүсгүйчүүд цөөнгүй бий.

Тэдний нэг бол дуучин Нара, дуучин Ану нар юм. Тус тусын бизнесийн салбарт багагүй амжилттай яваа тэдний хувьд цаг наргүй хөдөлмөрлөх хүмүүс юм.

Хувийн амьдралын хувьд шинэ хүнээ өлгийдөн авч, нялх биетэй байгаа ээжүүд бөгөөд сайн ээжийн хариуцлагатай ажлыг гүйцэтгэж буй.

Дуучин Нара нь зургаан хүүхдийн ээж болох дуучин Ануд хандаж ийн хүүрнэлээ.

Нара: Манай Уранхолбоо маань ёстой мундаг бахархалтай бүсгүй шүү. Энэ олон үр хүүхдээ хайрлахын дээдээр хайрлаж өсгөхийн хажуугаар өөртөө үнэхээр гайхалтай арчаатай байдаг нь өөрийн эрхгүй цагаахан атаа төрмөөр байлаа.

Хамгийн чухал нь олон түмэн яаж ч элдвээр хэлж байсан тэдэнтэй зууралдаад доошоо ороод байхгүй. Таван гүнж нарын араас хүсэн хүлээсэн ханхүүгээ өлгийдөн аваад аз жаргал цацруулан байгаа

Анудаа халуун баяр хүргэе. Хөөрхөн үрсэд нь эрүүл энх энэрэл хайр аз жаргалын дээдийг Нара нь чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

аз жаргал хүсье