Монголын Moon Dance хамтлаг дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртжээ.

Монголын бүжгийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, өөрсдийн амьдралаа бүжгийн спортод бүрэн зориулсан эрхмүүд бол О.Саранхүү, О.Оюунбат нар билээ. Бүжгийн спортын гайхалтай гэр бүлийн эзэд тэрээр ажил, амьдрал дээр төгс зохицсон уу гэлтэй хүсэл мөрөөдлийнхөө зүг хамтдаа зүтгэнэ.

Дээрх эрхмүүдийн удирдлаган дор Moon Dance хамтлаг бэлтгэл, сургуулилт хийх бөгөөд жил болгон олон улсын чанартай тэмцээн уралдаанд тунчиг багагүй амжилтыг үзүүлээд буй.

ХБНГУ-Брауншвайг хотод зохион байгуулагдаж байгаа бүжгийн спортын хамтлаг бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын баг тамирчид чансаагаараа хамгийн дээр бичигдэж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд боллоо. Монголынхоо баг тамирчдад халуун баяр хүргэж, улам их амжилтын эзэд болоорой хэмээн хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *