Ану: Би нүүрээ бага будахаар ШИЙДСЭН. Учир нь гэвэл…

Монголын дараачийн мөнхийн залуу гэх тодотголыг хүртэх бүсгүй бол Уранхолбоо буюу Ану билээ. Анх урлагийн салбараас ажил амьдралын гараагаа эхлэж байсан хэдий ч өдгөө бизнесийн салбарт тунчиг амжилттай яваа нэгэн юм.

Хувийн амьдралын хувьд бүсгүй хүн бүрийн мөрөөдлийг биелүүлж яваа бөгөөд уул шиг түшигтэй ханьтай учиран нэг насны амьдралаа холбож, зургаан алаг үрсийн ээж болж өнөр өтгөн амьдралыг бүтээж чадсан юм.

Түүний гоо үзэсгэлэнг бишрэн шагшрах олон нийт багагүй бөгөөд тэрээр завгүй амьдралынхаа хажуугаар өөрийн гадаад гоо сайханд анхаарч буй нь бахархмаар. Тэрээр өөрийн одоогийн гоо зүсийг удаан хадгалахын тулд зузаан будахаа больж, аль болох багахан будахыг эрмэлзэж эрүүл, залуу сайхан арьстай болохын төлөө хичээх болно хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *