Охидын КРАШ болсон SERYOJA-н хайр татам, ЭГДҮҮТЭЙ ЗУРАГНУУДААС…

Монголын урлагийн салбарт цахиур хагалан орж ирж буй дуучин Мөнхбаяр буюу түүний тайзны нэр болох Seryoja нэрээрээ алдаршсан залуу маань олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй.

Түүний туурвисан уран бүтээл бүр энэ цагийн хамгийн эрэлттэй уран бүтээлээр шалгараад буй бөгөөд дуучин залуугийн уран бүтээл нь хаа сайгүй эгшиглэх болсон.

Тэрээр анх АНУ-д мэргэжил эзэмшихийн хажуугаар уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд 10 гаруй жил дууны ертөнцөд хөдөлмөрлөсөөр иржээ.

Энэ цаг үед урлаг соёлын томоохон төлөөллүүдтэй хамтарч олон сайхан уран бүтээл туурвисан бөгөөд өдгөө сонсогч олны сонорыг мялаагаад буй юм.

10 гаруй жил олон сайхан уран бүтээл хийхдээ ганц ч удаа тоглолт хийж байгаагүй бөгөөд 2022 ондоо багтаж сүр дуулиантай хамгийн сайхан тоглолтыг хийж, сонсогч олондоо бэлэг барьсан юм.

Түүний анхны бие даасан тоглолт нь нэгэн үдэш хамгийн сайхан дурсамжыг бүтээж чадсан бөгөөд монголын мянга мянган охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж чадсан ажээ. Дуучин залуугийн харц булаам зургуудыг ийн хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *