Жүжигчин Амгаагийн ЭЭЛЖИТ нэгэн МААЗРАЛТ юу байв.

Монголын кино урлагийн салбарт үргэлж сайхан залуугийн дүр бүтээх эрхэм бол Амгаланбаатар билээ. Түүний бүтээсэн дүр бүхэн үзэгчдийн магтаалыг хүртдэг нь бахархууштай.

Дан ганц кино урлагийн салбар төдийгүй загварын салбарт томоохон эрэгтэй төлөөллүүдийн нэг бөгөөд олон олон загварын шоу болон алдартай брендийн нүүр царайнаас жүжигчин Амгаланбаатарыг харж болно.

Жүжигчин Амгаланбаатар нь өөрийн цахим хуудаснаа ихэд хөгжилтэй хүн бөгөөд сонирхолтой нийтлэлүүдээр дагагч олноо хөгжөөн баясгадаг нэгэн аж.

Тухайлбал өөрийн эмэгтэй дүрд хувирсан зургаа ийн нийтлэж, багагүй инээд бэлэглэлээ.


Тэрээр сүүлийн үед үзэгч олон нийтийн дунд эрэлттэй байгаа Эрвээхэйн сүүдэр олон ангит уран сайхны киноны шигтгээ болсон дүрд ажиллаж олны хайр хүндэтгэлийг хүртээд буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *