Д.Буяннэмэх охин ОЛДСОН бөгөөд ХААНА БАЙСАН талаарх мэдээлэл ИЙМ БАЙЖЭЭ…

Дархан-Уул аймгийн тавдугаар байшингийн орчмоос 11 сарын 4-нд 16 настай охин гэрээсээ гараад алга болсон гэх мэдээлэл цацагдсан билээ. Түүнийг Д.Буяннэмэх гэдэг. 165 см өндөртэй. Гэрээс гарахдаа цагаан өнгийн гадуур хувцас,хар өмдтэй байжээ.

Түүнийг олдсон талаарх мэдээллийг албагүй ёсны эх сурвалж оруулсан бөгөөд ийн нийтэлжээ.

Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 настай охин Буяннэмэх нь Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 04-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Эрэн сурвалжлах ажиллагааг тасралгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоосон байна.

Самар түүхээр олон хоног гэрээсээ явсан энэхүү охин эсэн мэнд олдож, эцэг эхдээ очжээ. Энэ хаашаа явах талаар эцэг эхдээ хэлэхгүй явсан нь түүний хүмүүжил сумтайгаас ийн харууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *