Загвар өмсөгч Цэкү хуучин найз залуу Кайтай ЭРГЭН НИЙЛСЭН үү?

Нэгэн үе цахим ертөнцөд хамгийн эерэг мэдээллийг түгээж, хайр сэтгэлийн холбоотой байсан хосууд бол загвар өмсөгч Цэрэндолгор, бүжигчин Кай нар байсан юм.

Тэд 2 жил гаруй үерхэж, хамтын амьдpалаа эхлүүлээд байсан хэдий ч хайр сэтгэлийн харилцаагаа төгсгөж, тус тусын ажил амьдралын зам мөрөө хөөсөн юм.

Тэд үерхэж байх хугацаандаа олон сайхан найзуудтай болж хосууд маань дундын найзуудаа амьдралын найзууд болгожээ.

Тийм учир нь найзуудын төрсөн өдөр, уулзалт гэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулбал салсан гэдэгтээ баригдалгүйгээр бие биенийхээ орон зайг хүндэтгэж сайн харилцааг эрхэмлэжээ.

Загвар өмсөгч өөрийн үзэл бодлоо хуваалцахдаа “Кай бид 2 эргэн нийлэх эсэхээ өөрсдөө мэдье. Бидний харилцаа ил боллоо гээд та бүхэнд өчүүхэн ч нэмэр болохгүй болов уу гэж бодож байна. Одоогийн байдлаар Кай бид хоёр үнэхээр сайн харилцаатай байгаа” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *