Д.Буяннэмэхийн АР ГЭР: Охиныг олсон гэж хэлээд байгааг ОЙЛГОХГҮЙ байна. Бид ХАЙСААР Л БАЙНА.

Гэрээсээ гараад 14 хоног сураггүй болсон охин шар үстэй залуутай самаранд явсан байсныг тогтоосон хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллэсэн.

Тэгвэл уг зүйлтэй холбоотойгоор охины ар гэрээс дараах зүйлсийг өгүүллээ.

Охины ах “Бид нар хоёр өдрийн өмнө Дарханы вокзал дээр очиж камер шүүж үзсэн юм. Нэг хүнтэй Улаанбаатар орсныг мэдэж авсан. Өчигдөр бид Улаанбаатар хотод ирээд хамт явсан хүний ар гэртэй нь холбогдож уулзахад аавтай нь, хамаатнуудтай нь самаранд явсан гэсэн.

ЦЕГ бол манай гэрийнхэнтэй холбогдож олчихлоо, энд байна шүү гэж юу ч ярьж хэлээгүй. Одого хүртэл сураг чимээгүй байж байхад нийтийн сүлжээнд охиныг олсон гэж мэдээллэж байгааг гайхаж байна” гэв.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад сурвалжлахад “Бид нар охиныг хаана байгааг олж тогтоосон. Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байгаа. Одоогоор самар түүж байгаа уулнаас нь буулгана” гэв.

Эх сурвалж: Түмниймэдээ.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *