Жүжигчин Ч.Болдоос насаар дүү ХАДАМ ЭГЧ нь хэн бэ? Тэр бол ОЛНЫ ТАНИЛ…

Эрвээхэйн сүүдэр олон ангит уран сайхны киноны гол дүрийн эрэгтэй жүжигчин болох Хүслэнгийн дүрийг бүтээсэн Ч.Болд нь олны анхаарлыг татаад буй.

Түүний хувийн амьдрал нь ихэд сонирхолтой бөгөөд нас залуу үедээ өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хуримлаж хоёр хөөрхөн охидын аав болсон гэдэг.

Жүжигчин залуу Болд нь хоёр дахь амьдралаа зохиож өдгөө жүжигчний мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй бөгөөд түүний удаах эхнэр нь мэргэжил нэгт бүсгүй гэнэ.

Түүний эхнэр бол маск продакшны жүжигчин Солонго юм. Жүжигчин Солонго нь жүжиглэхийн хажуугаар дуулах авьяастай бөгөөд Honeymoon хамтлагийн дуучин юм.

Хосууд маань ийнхүү урлагийн гэр бүлийг цогцлоож элэг бүтэн, аз жаргалтай амьдарч буй юм. Харин жүжигчин бүсгүй Солонгын төрсөн эгч нь мөн л адил жүжигчин мэргэжилтэй бүсгүй бөгөөд та бүхний сайн мэдэх нэгэн юм.

Жүжигчин Солонгын төрсөн эгч бол маск продакшны жүжигчин Чулуунцэцэг юм. Тэд нэгэн байгууллагад хамтран ажиллах бөгөөд олог сайхан уран бүтээлд дүрээ мөнхөлжээ.

Жүжигчин Чулуунцэцэг нь өөрийн дүү Солонгын нөхөр болох жүжигчин Болдыг хүргэн дүүгээ гэх бөгөөд жүжигчин Болд ч мөн адил эхнэрийнх эгч болохоор насаар дүү ч гэсэн хадам эгч хэмээдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *