Солонгон Аашт БИЕ ДАВХАР болжээ. Тун удахгүй АЛДАРТ ЭХ болох нь…

Бүсгүй хүний эзэмших ёстой бүхий талын мэдлэгийг өөртөө бүрэн цогцлоосон хүн бол Ананда буюу Солонгон Аашт хэмээн нэрээрээ алдаршсан бүсгүй билээ.

Зөвхөн баяр ёслолын үе гэлтгүй өдөр тутмын хоол хүнсэндээ хамаг сайхныг зориулах Ананда бүсгүй өөрийн энэ олон мэдлэгээ олон нийттэй харамгүй хуваалцдаг билээ.

Түүний хувийн амьдралын хувьд багагүй ээдрээтэй бөгөөд дуучин Дэлгэрмөрөнтэй ханилан сууж 2 хөөрхөн охины ээж болсон юм.

Хос хоёр маань амьдралын хором цаг мөч бүрээ цахим хyyдcандаа нийтлэх бөгөөд энэ сайн, саар бүхнийг нэгэнтээ харуулжээ.

Бие биенийгээ амьдралын ханиараа нэгэнтээ сонгож тоонот гэр толгой холбосон хосууд маань нэгэн баярт мөчтэй учирсан бололтой.

Учир нь хамгийн сүүлд хамтран тоглосон рекламын зураг авалт дээр Ананда бүсгүй бие давхар болсон гэлтэй харагдаж байлаа.

Хос хоёр маань ийм сайхан мэдээг цаг хугацааны эрхээр хэлнэ бизээ. Монголын энэхүү нэгэн сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *