Монгол жүжигчид ХОЛЛИВҮҮДЭД хөл тавьж авьяасаараа ГАЙХШРУУЛЖ явна…

Монголын кино урлагийн хөгжлийн түүхэнд хамгийн оргил цэг нь энэ онд тохиож байна. Учир юу гэвээс монголдоо чансаагаараа дээгүүр бичигдэх эрэгтэй жүжигчид маань гадны кино урлагийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж эхэллээ.

Тухайлбал МУГЖ Г.Золбоот, фантастик продакшны жүжигчин М.Баярбат, Б.Барслхагва, жүжигчин П.Баттөр, жүжигчин Ч.Болд нар гадны кино группийн сонгон шалгаруулалтад өндөр үнэлгээ авч уран бүтээлдээ оролцохоор Унгар улсыг зорьсон ажээ.

Дээрх жүжигчид маань уран бүтээлийн ажлынхаа бэлтгэлийн үе шатанд явж буй бөгөөд төрөлхийн монгол хүний авьяас чадвар болох нум сум агсах, морин бэлтгэл гэх зэрэг дээр гаднынханд гайхан бишрэгдэж буй гэнэ.

Олон улсын төслөөр бүтэж буй энэхүү уран бүтээлд дээрх жүжигчдээс гадна холливүүдын хэд хэдэн уран бүтээлд орлон тоглох жүжигчдийн дүрийг бүтээсэн авьяаслаг монгол залуучууд маань мөн адил дүр бүтээж буй ажээ.

Өөрсдийн эзэмшсэн мэргэжил, дур дүй, авьяас чадвараараа энэхүү амжилтад хүрсэн нийт жүжигчдэдээ халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *