Золбоо Тв-н ГЭР БҮЛ өөрсдийн хамгийн НАНДИН ҮЕЭ ингэж ХУВААЛЦЛАА…

Сошиал ертөнцөд өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр олон нийтэд танигдаж амжилттай яваа залуу бол Золбоо билээ. Тэрээр youtube хуудаснаа өөрийн гэсэн влогийг хийж байнгийн үзэгч нартай болсон эрхэм юм.

Өөрийн албан ёсны сувгаар дамжуулан олон сонирхолтой бичлэгүүдийг хүргэдэг нь олон нийтийн хүлээлтийг үүсгэж буй юм.

Өдгөөгөөс 1 жилийн өмнө Уянга хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй танилцаж, хамтын амьдралаа эхлүүлснээр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн нэгэн сайхан гэр бүлийг цогцлоожээ.

Хос хоёр маань өдгөө европын оронд аж төрөн амьдран суудаг бөгөөд тун удахгүй бүл нэмэх ажээ. Удахгүй мэндлэх бяцхан үр нь охин хэмээн мэдээллэсэн үе нь саяхан юм.

Хос хоёр маань танилцаад удаагүй хирнээ хамтын амьдpалаа эхлүүлсэн ч гэсэн заяаны хосууд уу гэлтэй үнэхээр аз жаргал дүүрэн амьдарч буй юм.

Тэд өөрсдийн амьдрал дахь хамгийн сайхан цаг мөчөө фото хальсанд буулган ийн олон нийттэй хуваалцлаа.

Монголын бас нэгэн сайхан гэр бүл болсон Золбоо, Уянга нартаа аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *