Баргил хоолойт Жүжигчин Ц.Цэрэнболд “дахин гэрлэжээ”

Тэрээр 1977 оны 5-р сарын 21-нд төрж, өвөө дээрээ өсжээ. Түүний өвөө дархан хүн байж. Тэрээр энэ тухайгаа дурсахдаа “Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа.Дарханых нь хөөргийг халаана.

Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан. Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа.

Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байлаа” гэжээ. Түүний бага нас налайхын тавдугаар хороонд өнгөрсөн.

Тэгвэл жүжигчин залуу тийм ч нууцлаг нэгэн биш бололтой. Тэрбээр олон түмэнтэйгээ нээлттэй байхаар шийдсэн бололтой. Жүжигчин залуу гэр бүлээ олноос нууцлалгүй, үзэсгэлэнт гэргийнхээ зургийг хүртэл олонд дэлгээд амжив.

Хэдийгээр эхнэр Д.Бямбажавтайгаа ханилаад хүү, охин хоёртой болж ажиллаж, амьдарч байгаа ч саяхан хуримын зураг татуулан, “дахин гэрлэжээ.”

Сүүлийн үеийн тайз, дэлгэцийн бүтээлүүдэд эцэг хүн болоод Монгол эрийн сайхан чанарыг харуулсан олон ч кинонд дүр бүтээж олны хайр, хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд.

Жүжигчин маань эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан аж. Түүнийг сурч байхад эхнэр нь сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан гэнэ.

Тэрээр Далайцэрэн, Үлэмжгоо гэдэг хоёр хөөрхөн хүүхэдтэй. Мөн тэрээр Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” уран сайхны кинонд эхнэрийн хамт тоглосон байна.