Жүжигчин Дөлгөөн: Үнэнээ хэлье, би үнэхээр ядарч байна залхаж байна…..

Жүжигчин Дөлгөөний тухай багагүй мэдээлэл явж байгаа.

Жүжигчин О.Дөлгөөнийг Ерөнхий сайд Оюун-эрдэнэтэй хамтран амьдарч байна гэх цуу яриа яваад багагуй хугацаа өнгөрч байна.  Жүжигчин Дөлгөөн цахим хуудаснаа:

“Дайны хажуугаар дажин гэж бодоод элдэв хэл ам хийгээд яахав дээ миний хувийн амьдралаас илүү шийдэх асуудал байна даа гээд их л чимээгүй тэслээ дээ…

Асуудлын сэдвийг эргүүлэх хов жив хэрэг болсон троллууд, атаархан зэвүүцэгчидэд энэ удаад зоргоороо хашхирах боломж олдсон бололтой… Манай байрны нэг хүн тэгж хэлсэн бол үнэхээр гараад ирээ! Хэзээ хэдний өдөр хамт байсан, хаана манайх байдаг юм бэ хэлээд өгөөч надад??

Миний ой санамжинд тийм юм алгаа!!! Эзэн биегүй энэ хов живнээс залхаж байна аа! Хүн үгүй ээ гээд байхад өөрөөс минь илүү намайг мэдээд чи ингэдэг тэгдэг гээд байгаа нөхдүүдийг энэ шар мэдээ бичигчидтэй хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр арга үлдэхгүй нь бололтой!

Би үнэхээр ядарч байна залхаж байна….Эзэн биетэй хэдхэн хүнээс тулаад асуухад ийм л байна…

харамсалтай нь ингэж баталж харсан, үзсэн мэт бичиж байгаа бүгдэнрүү нь бичээд тайлбарлаад ам асуугаад суух боломж бололцоо алгаа… энд бичсэн 2 хүн уучлалт гуйсан учир элдвээр дайрч доромжлохгүй байхыг хүсье” хэмээн бичжээ.