Ч.Ундрам гишүүний бие тааруу эмнэлэгт байна шалтгаан нь…..

Нийгэмд нилээн сенсаци үүсгэсэн асуудал бол Ундрам гишүүний хувийн амьдрал.

Иргэдийн жагсаалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг тойрсон үйл явдал, дайралтууд өрнөж эхэлсэн. Түүний нөхөр гэх Б.Наранцацралт гэртээ байрлуулсан нууц камерын бичлэгийг удаа дараа цацаж, хоёр хүүхэд, хамтын амьдралаа нийгмээр шүүлгэхдээ тулаад буй. Гэсэн ч хүмүүс харилцаанд 2 талын буруу байдаг хэмээн үзэж байгаа.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам үүссэн нөхцөл байдлаас цочирдож, бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулж эргэн мэдээллэх болно.

Тэрбээр одоогоос нэг сарын өмнө зүрхний хагалгаанд орсон тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтлэж, “Бид хувийн зүгээс Зүрх мартахгүй төсөлд анх эхлэхээс нь авхуулаад өнөөдрийг хүртэл тогтмол бага ч болов хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд ямар чухал зорилгыг дэмжиж ирсэнээ

улам ухаарсан өдрүүд байлаа. Өөрөө эндээ ирээд хэвтчихнэ ч гэж санасангүй. Алтан гарт эмч, сувилагч нартаа, надад эрүүл энхийг ерөөсөн бүхэндээ баярлалаа ” хэмээн бичиж байсан юм.

Магадгүй түүний бие дахин энэ шалтгаанаар өвдсөн байх магадлалтай юм.