Жүжигчин Минжин “нөхрөөсөө салсан” гэх тухай МЭДЭГДЭЛ хийлээ…

Тэрээр чадварлаг жүжигчнээс гадна чадварлаг дуучин гэдгийг нь мэдэх билээ. Тэрээр “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцсон юм.

Үзэгчдийн сайшаалыг хамгийн ихээр хүртээд байгаа “Ихэр тавилан” киноны гол дүрийг бүтээсэн “X Түц” хамтлагийн залуу жүжигчин Уламбатын Минжин урлагт анх танигдахдаа хошин урлагийн жүжигчин гэдгээрээ онцгойрч байсан.

The voice of Mongolia шоунд оролцож муугүй дуулдаг гэдгээ харуулж явсан тэрбээр “Нийслэл хүүхэн” цувралд тоглохоосоо өмнө Х-Түц хамтлагийн залуу гишүүн гэгддэг байв.

Сошиалыг идэвхтэй ашигладаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хэсэг хямарсан, одоо зүгээр ээ” гэж онцлон хурим болон нөхөртэйгөө авхуулсан бүх зургаа устгажээ.

Ийм мэдээлэл явж байсанд жүжигчин Минжин хариулт өгчээ:

Та нар ямар завтайн, ер нь сална уу яаана уу ямар хамаа байнаа тэ, би чинь би гээрээ л байгаа штэ, тийм биздээ, урлагийнхан нтр гэж ирээд л тэр хүмүүс нь,

амьдрал дотор орж үзээгүй байж өөрсдийнхөөрөө шүүхээ болиоч тэхүү, ямар нөхцөл байдал яаж байгааг хажуунаас нь хараагүй мэдээгүй сонсоогүй байж муухай штэ манайхаан тиймээ, гоё эерэг байцгаая

Энэ хариулт нь түүнийг нотлох шиг…