Ээжтэйгээ УСНЫ ДУСАЛ мэт адилхан жүжигчин Х.Баярмаа ТУН УДАХГҮЙ…

Монголдоо тун цөөхөнд тооцогдох урлагийн гэр бүл бол Ц.Хүсэлбаатарын гэр бүл юм.

Гурван үеэрээ урлагийн салбарт хөдөлмөрлөх энэхүү гэр бүлийн гишүүн бүрт монгол түмэндээ хайрлагдсан олны танил эрхмүүд юм.

Өнгөт инээд продакшнаар овоглогдон уран бүтээлийн олз омог тунчиг арвинтай энэхүү гэр бүл маань өөрсдийн авьяас чадвараа жил бүрт гайхалтай ээлжит уран бүтээлүүдээр батлан харуулдаг билээ.

Монголын эмэгтэй жүжигчдийн томоохон төлөөллүүдийн нэг бол яахын аргагүй МУГЖ С.Өлзийхүү бөгөөд түүний гоо үзэсгэлэн, мөнхийн залуу нас, авьяас билэгтэй ярихын аргагүй гайхалтай гэдгийг хэн бүхэн сайн мэднэ буй бизээ.

Ээжийнхээ гоо үзэсгэлэн, авьяас билгээс юу ч дутаахгүй хуулбарлан гарч ирсэн залуу жүжигчин бол Х.Баярмаа юм.

Жүжигчин Х.Баярмаа нь жүжиглэх ур дүй, дуулах уран чадвар, бүжиглэх авьяас зэрэг бүхий л зүйлсээ “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгээр батлаг харуулсан билээ.

Тэрээр мэдлэг боловсролдоо тунчиг анхаарах нэгэн бөгөөд АНУ-д боловсрол дээшлүүлж, туршлага хуримтлуулсан нэгэн билээ.

Тэрээр авьяас чадвар, эрдэм боловсролоосоо гадна гадаад гоо үзэсгэлэнгээрээ олон орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдөн дэлхийн миссийн тэмцээнд улс, эх орноо төлөөлөн мөрөөдлийн тайзнаа алхсан түүхтэй гэдэг.

Олон төрлийн авьяас чадварыг өөртөө бүрэн цогцлоосон үзэсгэлэнт бүсгүй маань тун удахгүй цоо шинэхэн уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзах юм гэнэ шүү.

Урлагийн гэр бүлдээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *