Дуучин Нара НӨХРИЙН хамт ЯАЖ БОЛЗСОН тухайгаа ИЙН ХҮҮРНЭЛЭЭ…

Өөрийн үзэл бодолдоо бат зогсох дайчин бүсгүй бол М.Нарантуяа буюу Нара билээ.

Тэрээр насаар дүү залууг хань ижлээрээ сонгож бүл нэмэн аз жаргал, инээд хөөр, баяр баясал дүүрэн амьдарч буй юм.

Өнгөрсөн оны намар хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан Нара бүсгүй тунчиг завгүй ээжийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа юм.

Өөрийн бизнесийг гэр бүлийн бизнес болгож чадсан тэрээр нөхрийн хамт түшиг тулгууртайгаар хөдөлмөрлөх болсон юм.

Шинэ оны босгон дээр өөрийн мөрөөдлийг гэр бүлийн хамт бүтээж чадсан Нара бүсгүй үл хөдлөх хөрөнгө бүтээж амар тайван, тав тухтай байдлыг эрхэмлэн тансаг сууцанд гал голомтоо бадраажээ.

Баярт мөч олонтаа тохиолдсон Нара бүсгүй шинэ оны анхны болзоогоо аз жаргал дүүрэн хуваалцсан бөгөөд нөхрийн хамт хэрхэн болзсоноо ийн хуваалцсан юм.

Нара: Шинэ оны анхны болзоонд кино үзье даа. Сардаа ядаж ганц болзож байхгүй бол өдөр бүр амьдралын төлөө мажийна гэж юу байхав. Та нар бас болзож байгаарай…

Аз жаргалтай нэгэн гэр бүл болсон Билгүүний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *