Хөтлөгч Амараагийн СЭТГЭЛИЙН ХҮЧ олноо ГАЙХАГДАЖ, цоо шинэ БИЗНЕСИЙН эзэн болов уу?

Сэтгэлийн тэнхээ гэх зүйл хэчнээн чухал гэдгийг хэн бүхэн сайн мэднэ буй бизээ.

UBS телевизээр овоглогдон үдэш бүрийн тодорхой цагт мэдээллийн хөтөлбөрөөр уулзах чадварлаг нэвтрүүлэгч бүсгүй бол Амараа юм.

Гурван хөөрхөн бяцхан үрсийн ээж тэрээр өрх толгойлсон ээжийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй юм.

Түүний амьдралын нэгээхэн чухал хэсгийг хамтдаа хуваалцан сэтгэлийн тэнхээ, амьдрах хүч бэлэглэсэн эрхэм бол түүний найз Хулан бөгөөд шинэ оны босгон дээр гадаад орноор аялаад иржээ.

Мэргэжил нэгт сайн найзууд болсон бүсгүйчүүд маань сайхан дурсамж бүтээн, цаашдын амьдралын энергиэ нөхөөд ирсэн нь гайхалтай байлаа.

Өөрийн өснө буй хариуцлагатай эзэн байж зорилго бүхнийхээ төлөө тэмцэж буй Амараа бүсгүй цоо шинэ амьдралын хуудас нээж гэнэ.

Түүний ажил хэргийн хувьд томоохон дэвшил гарч цоо шинэ бизнесээ эхлүүлжээ. Амараа бүсгүй тансаг эдлэл болох ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өөрийн гэсэн нэрээ тамгалаад амжив.

Өөрийн нэрээр овоглосон түүний бизнес өргөжин тэлж охид, бүсгүйчүүдийн шуналыг хөдөлгөм сайхан бүтээгдэхүүн зах дээлд нэвтрүүлжээ.

Сэтгэлийн тэнхээгээрээ гайхагдсан хөдөлмөрч бүсгүй Амараад асар их амжилтыг хүсэн ерөөж, тэвэр дүүрэн хайрыг илгээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *