Нара экс нөхөр Билгүүндээ “сүүлчийн үгсүүдээ дайлаа”- хүүхэд л битгий булаацалдаарай!!!

Нарад энэ хэдхэн хоногт юу ч тохиолдов. Тэрээр хатуухан үгс хэлээд энэ бүхнийг дуусгая гэлээ. Нара:

Заа энийг ч болохноо бичээд дотроо хагас онгойлгоод энэ асуудлыг өөртөө хаая! Өчигдөр шөнө сүүлийн хэдэн жил хийгээгүй нэг сайхан зүйлийг хийлээ.

Нээрээ яасан ч удсымб… хэзээ хамгийн сүүлд хийснээ ч үнэхээр санахгүй болтлоо уджээ..Би ч бас хүнээрээ л байгаа юм байна…Хэдэн сарын өмнө зөгийчин эгчдээ гомдлоо гээд лайваараа хальт нулимс урсгасан ч ингэж

дотроо онгойтол зөв буруугаа дэнсэлж өнгөрсөн одоо ирээдүйгээ бодож өөрийн үйлдлийн гороо амсаж өөрийгөө зүхэж бас өрөвдөж цурхиртлаа нус нулимсандаа хут.галдалгүй үнэхээр удсан байжээ…

Уйлах чинь их сайхан зүйл бдг юм байна. Өргес шиг бүхнийг аваад хаячихгүй ч хөнгөлж өгдөг юм байна..Уйлах ч эрхгүй амьдарсан байж шүү…

40тэй юм чинь, 20н насаар эгч юм байж гэдэг үг зөвхөн хүмүүсийн ч үг биш миний ч бодол хариуцлага байсан юм үнэндээ!!!Насаар эгч болохоор мэдэхгүй чадахгүй зүйлтэй байж болохгүй, чадахгүй нь гээд уйлаад унжийгаад суух ч эрхгүй…

төрөх төхсөн тогоо шиг гэдэстэй ч бүх зүйлтэй тулна, төрөөд удаагүй нялх биетэй ч бүхнийг шийдэх гэж зүтгүүрийн машин шиг зүтгэнэ. Юу ч болсон за байз одоо гээд толгой ч гашилж бие ч зүтгэж бодол уралдсаар би хүн биш машин болсон байж!!!

Би ч бас анх л удаа 40 хүрч байнашдээ, 40тэй 40н жил амьдраагүйшдээ. 20н насаар дүү хүнтэй 40н жил амьдарч яавал яах ёстойг нь гаргаахгүй байх мэдлэг туршлагатай биш шүү дээ.

Өнөө маргаашдаа зүгээр ч алсдаа бүр ч бүтэхгүйг гадарлаж тэрийгээ ч хэлж хэдэн мянгантаа хэлж харааж хашгирч яв боль гэдэг байсан ч явдаггүй бсн болохоор за болгож бүтээе дээ гээд ханцуй шамлаж хамгаа ил болгосондоо дахиад л буруудлаа…

Эцэстээ нэг л зүйлийг оройд ортол ойлголоо…Миний амьдралын бүх цаг үеийн бүх алдаа мадаг, буруу зөрүү, тэнэглэл мyнхаглал, шаналал адлал бүхэн өөрийгөө биш

өрөөлийг бодож, ойлгох гэж, хайрлах гэж, болгох гэж бүтээх гэж, итгэж найдсандаа л өөрчлөгдөнө өөрчилж чадна гэж цаш хугацааг туулахдаа өөрөө өөрчлөгдөж байж болох бүх муу муухайг сонсож хүртэж байгаа тэнэг толгой л доо…

Нүдний өмнө гоё сайхан төлөв түвшин харагдаж сайхан зүйл ярихыг нээрээ хэнбугай ч чаддым бн. Харин нүднээс далд хэлж ярьдаг эсгэдэг шигээ амьдарч чаддаггүй нь гашуун.

Би ч бас олон жил ганцаар амьдраад хатуужилтай ч хатуу ширүүн ч эмэгтэй болжээ. Хэсэг зуур уярсан ч өмнөх гашуун туршлагууд дотроос базаад өчүүхэн худал өчнөөн худал болдгийг санагдуулаад, өдөр бүр өмнөхөө яаая даа гэж байж бодолтойгоо тэмцэж амьдрахаас татгалзмаар болсон юмаа үнэндээ!!!

Хэдтэй байх нь хамаагүй хажуудхынхаа бие нь хажууд байгаа хэр нь сэтгэл нь хаа явааг зөндөө л мэдэрсэн. Дахиад ч мэдрэв.

Юу ч болж байсан эр эм алин бай хажуудах нь сэтгэлээрээ сүнсээрээ зүрхээрээ хамт байдаггүй хэн бүрийн хамаг хүчийг сорж зорилгыг хаягдуулж зоригийг мохоож ааштай гомдсон галзуурах шахсан идэвхигүй эцэст нь хэн ч биш болгон үлдээдэг ганц л зүйл байдаг.

Тэр бол хайргүй хайр! Хайргүй хань нэрт! Авч ч болохгүй хаяж ч болохгүй тэр нэг зовлон. Өнөөдрийн миний мэдэрч байгаа бусдын элдэв хараал зүхэл доромжлол өөрийгөө зүхэн үсээ зулгааж байгаа явдал бол маргаашийн нисээд үхэхээс өөр аргагүй байдалд орж болох эрсдлийн хажууд юу ч биш юм!Би амьдарнаа!!! Амьдрышдээ…

Өмнө нь нэг хүүхдийнхөө төлөө юу ч болсон давсаар ирсэн би өнөөдөр 2-н хоёр үртэй болсон байна. Өмнөх шигээ л давна, амьдарсаар байж 2 хүүхэддээ ээж нь байж өсгөх тэжээх үүргээ биелүүлсээр л бх болно!

Том хүүгийнхээ ааваас хүртэл эцэг эх нь биенээ гэх сэтгэлгүй болсон гэр бүлд биесээ хялалзсан байдалтай сав л хийвэл хэрүүл болдог хууран мэхлэлцдэг сэтгэл хайр сүнсгүй тийм бүтэн харагддаг гэр бүлд өсгөх гэж зовохоор гэж цэг тавьж байсан байж

одоо би өөрийнх нь эцгээс өөр эртэй өдөр бүр бухимдаж маргаж хэрүүл болж гаслаж амьдрахыг сонговоос эхнийхтэйгээ тэгээд тэсээд бж бх бсн нь сая дахин дээр бишүү!!!

Нэг нэр хоёр хоч сайхан зүйл биш ч тэрнээс долоон дорыг өдөр тутамдаа өглөө өдөр орой унтах нойр зүүдлэх зүүдэндээ хүртэл мэдэрч байж тэсч тэвчиж амьдрах нь тэрнээс ч муу зүйл болохын цондон гэлтэй..Тиймээ хүн бүрийн юуг тэсэх юуг тэсэхгүй бх нь харилцан адилгүй.

Миний хувьд асар их сэтгэлийн тэнхээтэй мэт боловч эр хүний хайр хуурамч болж миний хажууд сүнсгүй бие оршин байх нь намайг хамгийн хүчгүй сул дорой амьдрах итгэлгүй болгодог учраас би ингэж шийдэж байгаа юмаа.

Хаашдаа эрт орой болох л байсан зүйл, сананснаас арай л эрт болчлоо… бурхны бэлэг ч бж мэдэх шүү дээЯахавдээ би эр хүний хайр халамжгүй амьдарсаар л ирсийшдээ… энэ бол миний харин маш сайн мэддэг туршлага. Гэвч эр хүнд хайрлагдаад байгаа юм шиг ил жүжиглэж далд шаналж амьдрахыг би бол үнэхээр чаддаггүй эмэгтэй л юм байна.

Эсвэл надад тийм хайр хүртэх хувь байдаггүй ч юмуу ккк..Магадгүй би хайр хөөцөлдхөөс илүүтэй нийгэмд хийж бүтээхийн төлөө төрсөн хүн байж ч мэдэхшд. Заавал хэн нэнээр хайрлагдаж чадснаараа мундаг схн азтай амжилттай болчихгүй шдээ.

Хүн хүний өгөгдөл, хүн болж төрсний бүтээх үйл өөр өөр бишүү..Энэ хорвоо бүхлээрээ миний эсрэг болсон ч эцэст нь тултал амьдарсаар л бн, учир нь би 2 хүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл үзэж тарж үсэрч наадах учиртай эх хүн шүү дээ.

За тэгээд нөгөө хүний тухайд залуу хүн өөрийн хүслээр эртхэн явж өөрийн амьдрах аргыг эрт суралцах нь өөрт тустай. Ер нь хэнээс хамааралгүй хэний ч хараат бус хэнд ч найдалгүй амьдрах чадвартай байх нь хөгшин залуу эр эм хэн бүхэнд л тустай!Нэгэнт миний босгосон амьдрал ахуйд өөриймсөж идээшихгүй, тухгүйдэж уйддаг бол ёстой л нээрээ өөрийн эрхээр зовох жаргахаа мэдрэх чинь зөвхөн залуугийн ч биш хөгшний ч мөн жаргал шүү дээ…Би ч бас ганцаараа дурсамжаа үгүйлж дусал нулимсандаа жаргаж амьдрылдаа!!!

Би ч бас хааяа чадахгүйнээ гай гай гээд ангайж хэвтээд аргаа бараад асгартлаа уйлах эрх чөлөөгөө эдэлмээрр байнашд!!!Би ч бас найз нөхөдтэйгөө уулзаж өөрийн дуртай зүйлд цаг заваа зарцуулдаг баймаар байнашдээ…40н настай гэхээр ч хүсэлгүй хэрэгцээгүй хариуцлагад хүлэгдсэн нэгэн байх албатай биш биздээ..

Өө тэгээд хүүрнэвэл мөн л адил их хүсэл жагсанашдээ… бүгдийг нь дарж хаяад гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зүтгэж үзлээ бишийг мэдэрлээ болохгүй үзлээ тэсч чадахгүйгээ ч мэдэрлээ…

Одоо тэгээд хариуцлагаа бүрэн ухамсарлаж алдаагаа бүрэн ойлгож байгээ тэнэг хүүхэнд ядаж үгээ хэлэх эрхийг үлдээчихээч…Эцэст нь хэлэхэд, хайрыг хайрлаагүй хөгшин залуу 2 хэн хэн нь хаа хаанаас ямар эрсдэл ирж болохоо мэдсээр байж

энд хүрсэн одоо өөр өөрсдийн буруугаа бодож дурсах сайхан дурсамж бгаа бол тэрийгээ дурсаж үрийнхээ төлөө залбирч өөр өөрсдийн замаар амьдарцгаахаас яахав..

Билгүүнд үг дайхад…Намайг мяраалаг үеэ өнгөрөөсөн авгай гэж гологүй үнэн худал хайраар хажууд минь хэсэг зуурч болохноо хамт байсанд чинь бас ийм сайхан хүүг чамаас авч үлдэж байгаадаа талархахгүй байх аргагүй ээ.

Сайн сайхан өдрүүд ч байсаан… чи ч өөрийн хэр чадлаараа хичээсэн биз, би ч бас энэ хүртэл хичээгээд эцэстээ чадахгүйгээ ойлголоо уучлаарай…

Ирээдүйг чинь их баллаагүй биз ээ.. Чиний ирээдүй чиний хичээл зүтгэлээс шалтгаалах зүйл шүү.Би гурван биеээ сайн хичээнээ… Чи ганц биеэ аваад явчихаарай. Би чамд үргэлж хэлдэг бсны дагуу надтай хүүхэд л битгий булаацалдаарай. Хөгшин залуу 2-н дундаас төрсөн үрээ би хүн шиг сайхан амьдруулах үүргээ хүлээнээ.

Хүмүүсийн чамайг жаахан хүүхэд гэж үзэж өхөөрдөж байгаад бүү нялхамсаарай. Чиний үеийн залуус юу хийж бүтээж хэдэн хүүхдийн эцэг болж сурах хөдөлмөрлөхийг хослуулан байгааг бас хараарай!!

Өөрийгөө хамгийн сул доройтой харьцуулж өөрийгөө өрөвддөг хүн хөгждөггүй юм шүү! Миний хүүгийн эцэг сурч хөгжиж хүн шиг сайхан амьдарч явааг чих тавиад бх шаардлагагүй ч сураг сонсоход сайхан байдаг юм.Залуу байгаа чинь сул тал биш чадахгүйн бамбай биш, харин ч давуу тал үзээд алдсан ч засах хугацаа хангалттай бий…

Чамайг зvхэх нэгэн байхад зөвтгөх нөгөө нь ч байна. Юу ч болсон хаттай л байгаарай. Чамд би мэдэхгүй чадахгүй байх эрхийг хангалттай өгч чадахаараа зааж чиглүүлж тэр бүү хэл сошиалд ирж болох эрсдлийг ч хүртэл хичнээн хэлдэг бсныг санаад хаттай байгаарай.

Сонсож бсн сайн муу яг ирж бга биз..80 наслах бсн бол талыг нь насалсан би үлдсэн амьдралдаа дахиж тэнэглэмээргүй алдмааргүй байна..

Нэгэнт хөгшин залуу аль аль насны ханийн хайр хүртэх хувьгүй би одоо үлдсэн амьдралдаа өөрийн зорилгоосоо кайф авч амьдармаар байна.

Эцэстээ хөгшин залуу гэлтгүй хэн чигт л цаг хугацаа л хэрэгтэй…Жич: Ингээд миний хувьд энэ асуудлыг дуусгамаар байна, хэлж ярим зүйл зөндөө ч өөрөө ч залхаад байна.” гэв.