ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ АСАН Ц.ХУЛАН НOЦТОЙ АСУУДЛЫГ МЭДЭЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ АСАН Ц.ХУЛАН НOЦТОЙ АСУУДЛЫГ МЭДЭЭЛЛЭЭ….

2020 оны 10 сарын 10-нд цахимаар цацагдсан “Түүхээ худалдсан түүхчид ба худалчууд” баримтат нэвтрүүлгээр түүх соёлын дурсгал хэрхэн гадагшаа гарч байгаа тухай ноцтой асуудлуудыг мэдээлжээ.

Энэ нэвтрүүлэгт ярилцлага өгсөн яруу найрагч Ц.Хулан дараах ноцтой мэдээллийг өгсөн байна.

Яруу найрагч Ц.Хулан: “Нэг жишээ ярихад, би үүнээс болж төрийн тэргүүнтэйгээ муудалцаж байсан. Өнөөдөр ч гэсэн би энэ тал дээр өөрийнхөө хатуу байр суурин дээр байгаа.

С.Чулуун сайдыг 2018 онд “Мон-Сол” төслийн хүрээнд Солонгост олон жил гаргасаар ирсэн үзэсгэлэнд хориг тавиад, энэ үзэсгэлэнг гаргах ёсгүй ээ гээд. Яагаад гэхээр Монголын түүхэн үнэт хосгүй дурсгал 17 нэр төрөл бүхий зүйлийг гаргах гэж байхад нь тэрийг гаргахгүй гэдэг байр суурьтай байсан.

Гэтэл ерөнхийлөгчийн өрөөнд ороод, эрэгтэй хүн уйлах чинь их муухай юм билээ. Би Чулуунд хэлсэн “Чи эрэгтэй хүн байж том том нулимс унагаад, чи яасан олон төрд нүүртэй юм бэ!” Тэгээд Ерөнхийлөгчийн дэргэд хэлсэн.

Эсвэл би энэ ажлыг өгье, эсвэл хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын соёлын хосгүй үнэт дурсгал 17 төрлийн нэр зүйлийн дотор Богд хааны музейгээс гарч байсан Ногоон дарь эх байсан. Ногоон дарь эхийн хэмжээс 4 удаа зөрсөн байдаг.

“Монголын тал нутгийн эзэнт гүрэн Сөүл” гээд тусгай үзэсгэлэнгийн гэрээ нь энэ байна. Энэ гэрээг нь олж авч байсан. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захиралаар С.Чулуун ажиллаж байсан. Энэ гэрээний хамгийн ажиглахаар 3 агшин байгаа юм.

Тэр нь юу вэ гэхээр, энэ нь Монголын талд ямар ч ашиггүй. Яагаад гэхээр түрээслэгч байгууллага нь үзмэр түрээслэх хугацаандаа каталоги хэвлүүлж болно гэж байгаа юм. Каталогийг Монголын талд 30-хан ширхэгийг үнэ төлбөргүй өгөөд бусад олох ашиг нь Монголын талд хэзээ ч орж ирэхгүй.

Соёлын хулгай ингэж л явагддаг.Энийг Ерөнхийлөгчид хэлэхэд Ерөнхийлөгч маань “Эрдэмтэн хүн болохоос хулгайч хүн биш” гээд загнуулаад би өрөөнөөс нь гарч байсан”.“Түүхээ худалдсан түүхчид ба худалчууд” баримтат нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас. 2020.12.10