С.Батдөл дуучин Аминагийн нагац ах гэдэг нь ил боллоо тэгээд бас…..

С.Батдөл: Би 4 хүүхэдтэй. Том охин маань 13 настай. Бага нь 3-тай, дөрвүүлээ хатгаа ханиадтай байж байгаа.

Охин маань сүүлийн 2-3 хоног бол нүдээ бэлцийтэл уйллаа.Цахим мэдээллийг хараад.Эхнэр маань эмнэлэгт хэвтчихсэн байж байгаа.

Охиныхоо сэтгэл зүйд би маш их санаа зовж байна. Шилжилтийн насан дээрээ явж байгаа.Миний охиныг ангийнх нь янз бүрийн группээс хассан байна лээ.Ийм байдалтай охиноо, хүүхдүүдээ үлдээгээд явна гэхээр би үнэхээр санаа зовж байна.

Иймээс хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэж хэлж хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн.

Эpvvгийн цaгдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч,С.Батдөлийг 48 цагийн хугацаатай бapивчилжээ.

Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх мэдээлэл ард түмний уур бухимдлыг төрүүлсэн.

Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад дарга нарын гэрээс хэдэн тэрбумаараа мөнгөн тэмдэгт гарч ирж байгаа нь хүмүүсийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн.

Мэдээж энэ бол багахан хэсэг нь жинхэнэ ууж идсэн толгойлогч нь баригдаагүй гэдэг нь ойлгомжтой. Мөн энэ мэдээлэл гарснаас хойш Батдөл гэж хүн чухам хэн болох талаарх мэдээллийг бүгд л ухаж эхэлсэн.

Мөн арван хуруундаа алтан бөгж зүүдэг Амина хэмээх дуучин гэнэт л удирдах албан тушаал эрхлэх болсон. Тэрээр албан тушаалд очоод л алтыг зүүж болох бүх л газраа зүүдэг болсон гэж хэлж болно.

Тэрээр Улаанбаатар Төмөр замын дуу бүжгийн чуулгын даргаар томилогдоод багагүй олон жилийн нүүрийг үзэж байгаа. Гэтэл Амина хэдэн тэрбумтай баригддаг Батдөлийн дүү болж таарлаа.

Батдөл гэх хүн Аминагийн нагц ах болж таарлаа. Мэдээлэл үүгээр ч дууссангүй. Төрсөн ах Баттулга нь Төмөр замын дээд сургуульд няраваар ороод төд удалгүй халагдсан байна.

гэтэл саяхан эргээд ирж. Ирэх иэхдээ дэд захирал болон дэвшин ирсэн гайхалтай түүх байна. Монголыг ах дүүгээрээ нийлж идэж уудаг явдал хэрээс хэтэрсэн бололтой…