Модел Балжидмаа: Би бүр Цалингаа нэхээд aлгадуулж явсан гэвч…..

‘Мongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн оролцогчид дундаас хамгийн сайхан биетэй загвар өмсөгчөөр А.Оюунбилэг тодорч байв.

Загварын ертөнцөд өөрийн өндөр нуруу, хөөрхөн төрхөөрөө ялгардаг бүсгүй бол загвар өмсөгч Ю.Балжидмаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан B продакшн артистуудаа хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг талаар NS хамтлагийн дуучин Энэрэлсайхан өөрийн цахим хуудаснаа ярьсан.

Түүний асуудал нэг бус хүнд тохиолдож байсан талаар олны танил болон энгийн хүмүүс өөрсдийн кейсээ бичиж байна.

Тэгвэл загвар өмсөгч Оюунбилэг, Балжидмаа нар мөн загварын салбарт дөнгөж гарч ирж байхдаа дээрх асуудалд өртөж, цалингаа авч чадаагүй талаараа сошиал хуудаснаа бичжээ.

Загвар өмсөгч Оюунбилэг“Жоохондоо ийм юм болж байсан шүү. Жоохон байсан бас зориггүй байж, зоригтой ингээд хэлж байгаа нь мундаг байна” хэмээн бичсэн бол

түүний доорх сэтгэгдэлд Ю.Балжидмаа “Би бүр алгадуулаа биз дээ.Цалингаа нэхсэн чинь” хэмээн бичжээ.

Эдгээр нэг үеийн загвар өмсөгчдийн хувьд Mongolian next top models шоунд хамт оролцож байсан.

БНСУ-д зохион байгуулагдсан “Asia Model Festival”-ийн загварын шоунд Монгол улсаа төлөөлөн загвар өмсөгч, мисс Ю.Балжидмаа оролцож шилдэг загвар өмсөгчөөр шалгарчээ