Дуучин Анхмаа Болдыг өмөөрч хүмүүсээс хатуухан ШҮҮМЖЛЭЛүүд авлаа

Анхмаа өөрийн хуудаснаа:

Юуны өмнө Б продакшныг үүсгэн байгуулсан, ноён Болд болон нийт хамт олонд нь 16 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

3 охин хамтлаг Б продакшнтай хамтарч ажиллаад 15 жилийг үджээ. Манай хамтлагийн бүх л амжилт, гаргасан ихэнх хит дуунууд маань Б продакшнтай салшгүй холбоотой. Анхны цомгоо гаргаад удаагүй байсан 3 охиныг олж харж, боломжийг олгож, бүхий л тал дээр тусалж, дэмжсэнд Талархаж явдаг сэтгэлийг ямар ч үгээр хэлэхэд багадах байх.

15 жилийн өмнө дуу хоолойн бэлтгэлээс авхуулаад, Хувцас имиж, дууны сонголт, дуулах ур чадвар, Студийн бичлэг, видео, клип зэрэг бүхий л тал дээр хамтран ажиллах студи байна гэж төсөөлөх боломжгүй байсан нөхцөлд Б продакшн зам гаргаж, рок поп, хип хоп урлагт Маш олон артистуудыг бэлтгэн гаргаж байсны нэг нь 3 охин хамтлаг юмаа.

Хэрвээ Б продакшнтай учраагүй бол 3 охин хамтлагийн хувь заяа хаашаа ч эргэж болох байсныг бид 3 хааяа ярилцдаг. Хамгийн чухал цаг үед зөв чиглүүлж, үнэт зөвлөгөө, цаг хугацаагаа зарцуулж, чин сэтгэлээсээ дэмжиж байсан хатагтай Бямбажав, Бямбасүрэн хоёртоо энэ завшааныг ашиглан үргэлж баярлаж талархаж явдгаа хэлмээр байна.

Монголын урлагийн түүхэнд тод зам мөрийг гаргаж өнөөдрийн түвшинд хүрэхэд зайлшгүй чухал үүргийг гүйцэтгэсэн Б продакшн өнөөдөр ч Азид төдийгүй дэлхийд цөөхөн байдаг студийг хийж чадсан нь мөн л анхдагч болж байгаад нь халуун баярыг хүргэеБ продакшин үргэлж мандан бадрах болтугай. B Production

Хүмүүсийн сэтгэгдлээс: Digital хамтлагийн Баавар: Анх би бас та нарыг их дэмжиж байсан шүү хөдөө орон нутгийн аялан тоглолтоор дагуулж залуус д их л од болгож өгч байлаа

Хэдүүлээ буруу зүйлийг дэмжмээргүй бнаа. Үнэний талд зогсож чаддаг баймаар бхын. Урлаг соёлын та хэд ядаж битгий ийм бай л даа. Та нарт өөр хандана ш дээ

Асуудлыг бүр дэвэргэх юмаа. Та нарт сайхан хандсан л юм байгааз. Тэр хүүхдэд цалинг нь өгөхгүй байна гээд байна ойлгохгүй байгаамуу хаашаа юм бэ.

B Production тэгвэл аягүй ялгавар үзэлтэй юм байна учираа олох гээд ядаж байгаа залуус дүү нартаа болхоор ингэж дорд үзэж үнэ төлбөргүй ажиллуулчихаад 3-н охин гэх мэт хамтлагт ондоо ханддаг юм бна л даа… Харамсалтай хөгийн ийн

Та нарт ханддаг шигээ тэр жаахан охины хүсэл мөрөөдлийг нь дэмждэг бол гэж бодож үзсэн үү? Хөөрхнөө!Бас тэр охины оронд чи байсан бол чимээгүй л бх бсан уу? Өөрөөсөө асуугаарай. В продакшинд талархаж болох ч энэ үед ингэж бичих нь өөрөө чамайг муухай харагдуулж байна. Танай хамтлагийг сонсдог, дэмждэг. Гэхдээ энэ өнцөг чинь үнэхээр п.ялдага байлаа. Хөөрхнөө хэмээн бичжээ

та бүхэн юу гэж бодож байна???