Ц.Хуланг “цагдан хорисон шалтгаан” ил болжээ. Учир нь…..

Оны эхээр яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулан баpивчилсан.

Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл буюу “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” зүйл ангиар шалгаж байгаа ажээ.

Тус зүйл ангид: 1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага,

иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан байдаг.

Одоо яруу найрагч Ц.Хулан гурав дахь сардаа цагдан хоригдож байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг X Богдыг тодруулах үйл явц өрнөж байхад гадаадын байгууллагатай хамтран ажилласан гэх агуулгаар эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд үндэслэн шалгаж байгаа аж.

Богд нь нь Бурхан шашны гурван том төлөөлөгчийн нэг бөгөөд Богд, Далай лам, Банчин богд нар нь нэгнийхээ хойд дүрийг тодруулдаг ёстой. Улмаар Банчин богдыг Далай ламын оролцоогүйгээр БНХАУ-аас тодруулснаар улс төрийн нюанс өрнөсөн.

Харин IX оноос хойш тодроогүй байсан X Богдыг тодруулахад ч гадны байгууллага нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй болоод байгаа юм.Ямартай ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Хулан X Богдыг тодруулах тал дээр БНХАУ-ын талд ажилласан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байгаа ажээ.

mm